Эмэгтэй хүн цэвэрших үедээ бэлгийн дур хүслээ хязгаарлах ёстой юу?

XopoM.com-Хэрвээ-эмэгтэй-хүн-дараах-12-чанарыг-агуулсан-бол-түүнийг-бүү-тавьж-явуул-01Цэвэршилтийн үе эмэгтэй хүн бүрт бие физиологийн хувьд янз бүрийн байдлаар илэрдэг. Насны хувьд ч адилгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд 40-55 насны хооронд болж өнгөрдөг байна.

Зарим эмэгтэй цэвэршилт эхэлмэгц бэлгийн амьдрал дуусч байгаа юм шиг ойлгодог. Үнэндээ бол тийм биш. Биед гарч буй өөрчлөлтүүд аажимдаа тогтворжиж бэлгийн дур хүсэл бага зэрэг буурдаг ч хангалттай хэмжээний таашаал авахад хүрэлцэхүйц байдаг.

Эмэгтэй хүн шинэ нөхцөлд дасаж зохицон, дур тавихад жаахан хүндрэл үүсэж болно. Энэ бол цэвэршилт хэвийн явагдаж буйн илрэл. Зарим тохиолдолд цэвэрших явцад бэлгийн дур хүсэл эрс ихсэх нь бий. Сонирхолтой нь энэ нь голдуу өмнө нь бэлгийн дур хүслээ хязгаарлаж, хянадаг байсан хүүхнүүдэд тохиолддог. Тэд хэт мөрөөдөх, гар хангалга их хийх, эрчүүдтэй сээтэгнэх, эргэлзээтэй харьцаанд орох зэргээр авирлах нь бий.
2
Байдал даамжран хүндэрсэн тохиолдолд эм ууж эмчлүүлэхгүй бол тайван амьдрах аргагүй болно. Бэлгийн амьдралаар амьдардаггүй эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт их хүндрэлтэй явагдаж, огцом өөрчлөлт ажиглагддаг. Харин бэлгийн харьцаанд тогтмол ордог бол энэ үе алгуур, тайван явагддаг. Ийм учраас цэвэршилтийн үед энгэр зөрүүлэхээ цөөрүүлж болохгүй.

Залуу амрагтай эмэгтэй хөгширдөггүй, цэвэршдэггүй ч гэдэг. Үнэндээ тийм биш. Хамаг учир залуу эрдээ бус харин уг эмэгтэйн темперамент, бэлгийн идэвхтэй байдал, дур хүсэл оргилох байдал, бэлгийн чалх зэрэгтэй холбоотой.

57d7bb139cb29c94


Эмэгтэй хүн цэвэрших үедээ бэлгийн дур хүслээ хязгаарлах ёстой юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.