13 настай бүргэдчин охины тухай кино олон улсад нээлтээ хийнэ

c0ed7b86-66a3-4138-94a0-0cafd88ea1f8Жаахан атлаа -40 хэмийн хүйтэнд уулын орой дээр гаран, бяцхан гар дээрээ нас бие гүйцсэн бүргэдийг суулгаж буй охины зургийг гэрэл зурагчин Ашер Свиденский өөрийн дурандаа буулгаснаар дэлхий дахинаа алдаршиж байсан.
Олонд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан өдгөө 15 нас хүрч буй бөгөөд тун удахгүй өөрийн тоглосон киноны нээлтэд оролцохоор алс холын АНУ-ыг зорихоор болжээ.
Түүний тоглосон  “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин охин” баримтат кино “Сандэнс” кино фестивалын үеэр дэлхий даяар нээлтээ хийх ажээ.
 “The Eagle Huntress” баримтат кино хийх гэрээг АНУ-ын “Олигвы Энтертайнмент”-ийн уран бүтээл хариуцсан захирал Отто Белл  Н.Айшолпантай 2014 оны 12 дугаар сарын 6-13 нд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон олон улсын шувуучдын наадмын үеэр байгуулжээ. Мөн энэ үеэр киноны зарим хэсгийн зураг авалтыг хийсэн байна.


mnews.mn


13 настай бүргэдчин охины тухай кино олон улсад нээлтээ хийнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.