“Амилсан чөтгөр” Оскарын 12 номинацид нэр дэвшлээ

leonardo-dicaprio1

88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах наадамд нэр дэвшигчид хэдийнэ тодорчээ. Урлаг соёлын хамгийн том наадмуудын нэг Оскарын шагнал гардуулах ёслолд дэвшсэн бүтээл, нэр дэвшигчдийн жагсаалт өчигдөр гарсан байна.

Үүнээс нэрт жүжигчин Леонардо Пи Каприогийн тоглосон “Амилсан чөтгөр” кино шилдэг бүтээл, шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч зэрэг гол гол номинациудыг оруулаад хамгийн их буюу 12 номинацид нэр дэвшжээ.
the-revenant-image-leonardo-dicaprio
Харин үүний дараа буюу “Mad Max: Fury Road” кино арван төрөлд, “The Martian” долоон төрөлд тус тус нэр дэвшсэн байна. Энэ оны Оскарын шагналыг хэн хэн авах талаархи таамаг олон нийтийн дунд хэдийнэ өрнөөд амжжээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 28-ны өдөр болох бөгөөд инээдмийн жүжигчин Крис Рок хөтлөх юм байна.
abba71e788e55aadbig

Эх сурвалж: www.mminfo.mn


“Амилсан чөтгөр” Оскарын 12 номинацид нэр дэвшлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.