Монголын дизайнеруудын “загалмайлсан” эх гэгддэг дизайнер Соёлмаа сүүлийн үед нам жим хэвлэлээр ч нэг их үзэгдэхээ байсан. Хэсэг хугацаанд 25 дугаар суваг телевизийн “Амьдрал аа гэж” нэвтрүүлэгийн донжлог хөтлөн үзэгчдэд хүргэж байснаас хойш төдийлөн хэвлэл мэдээллээр харагдахаа байж.
Хөөрхөн ач нарын эмээ болсон түүнийг гандан буурахгүй, залуу сэтгэлгээтэй эмээ болсон гэх нь ч бий. Үсээ содон стилээр будуулж саарал өнгөтэй үсээр гоёх болсон дизайнер Соёлмаа өнөө өглөө автын осол хийж өөрийн эзэмшлийн саарал машинаа өөр нэгнийхтэй шүргэлдэлцүүлсэн багахан зөрчил гаргачихжээ.
Соёлмаагийн зөрчил гаргасан газар бол бидний сайн мэдэх Сүхбаатарын талбайн урд зам дээр болжээ. Тэрээр содон төрхтэйг хэлэх үү хүмүүсийн анхаарлыг нэлээд татаж байсныг нуух юун. Тэрээр хоёрын хоёр замын цагдаа нартай учраа ололцох гээд нэлээд тэвдэнгүй харагдана лээ.
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=51610