“ Ханьсахын жаргал” хэмээн анх олны танил болж байсан дуучин Г.Эрдэнэтунгалаг сүүлийн үед уран бүтээл болон өөрийн стильдээ эрс өөрчлөлт хийж байгаа билээ. Аав, ээжийнхээ бүтээсэн олон сайхан дууг амьдруулсан дуучин бүсгүй поп урсгалд хүч үзэх бодолтой байгаа гэнэ. Энэ тухайгаа саяхан дуучин Д.Болдод хэлжээ. Түүний саналд Д.Болд хариу хэлэлгүй өнгөрүүлсэн гэнэ.
Хэсэг хугацааны дараа дуучин бүсгүйд имижмэйкерийн талаар эхлээд турах хэрэгтэйг зөвлөж, ганц хоёр уран бүтээл хамтран дуулахыг зөвшөөрсөн аж. Гэхдээ дандаа поп дуу дуулж болохгүй бөгөөд анх урлагт хөл тавьснаараа байх нь зөв байх гэсэн хариуг өгсөн байна. Тэгвэл дуучин Эрдэнэтунгалаг, Д.Болдын шинэ дуэтыг хүлээх л үлдэж байна.
Г.Батцэцэг times.