Нэгдүгээр сарын 13-нд жүжигчин Орландо Блум 39 насны ойгоо тэмдэглэсэн билээ. Баярын ёслол тун ч сайхан болсон гэнэ. Үүний гол “буруутан” нь нэгэн онцгой зочин байжээ. Киноны од залууд баяр хүргэхээр Орландотой нэг бус удаа нэр холбогдож байсан нэгэн бүсгүй ирсэн аж.
23 настай Селена Гомес үдшийг Блумтай хамт өнгөрүүлжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдийг алдартнууд мөн л хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд зарим нэг хүний өгүүлснээр бол “Алтан бөмбөрцөг” шагналын дараах үдэшлэг дээр ч нэг нэгнээсээ ер холдоогүй гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn