Байнга инээж явдаг охиноо ээж нь эмчид үзүүлсэн бөгөөд эмч охиныхоо үсийг сулхан сүлжиж байхыг зөвлөсөн тухай онигоог мэдэх үү? Женнифер Лопес нүүрэндээ үсээрээ таталт хийдэг оддын эгнээнд оржээ. Гоо сайхны нэртэй мэс засалч түүний тухайд “түүний нүд шанаан дээрээ гарах нь” гэж хэлсэн гэдэг.
Энэ аргыг Кройдон таталт гэдэг ба гоо сайханчид очих цаг байхгүй, цаг хугацаа давчуу үед муугүй арга юм. Ердөө л үсээ дагзан дээрээ чангахан татаад бооход болно: нүүрний жижиг үрчлээнүүд арилж, нүд чавга шиг хэлбэртэй болдог. Энэ аргыг хэрэглэдэг оддын тоонд Виктория, Мадонна, Кейт Уинслет, бүүр Мишель Обама ордог юм байна. Лопесын хувьд гэр бүл цуцалснаас 4 сарын дараа шинэхэн бойфрендын хамт явахдаа энэ аргыг хэрэглэх болсон гэнэ. Аргагүй биз дээ Каспер ердөө 24 настай.