Европт “The Revenant” киноны сурталчилгааны ажлаар явж буй Леонардо Ди Каприо дуучин Рианнатай үдшийн цагаар болзсон тухай хэвлэлүүд шуугьж байна.
Үдшийн Парист найз бүсгүйчүүдийн хамтаар зугаацаж явсан Рианна Леотой уулзаж, үнсэлт бэлэглэсэн гэнэ. Уруул биш хацар дээр нь үнссэн хэдий ч үнсэлт л бол үнсэлт байдаг.
Харин энэ тухай жүжигчний агентлагаас няцааж, тэр хоёрыг энгийн найзууд гэдгийг мэдэгдсэн аж.
Рианна, Лео хоёр өнгөрсөн жил Плейбойн харшид мөн нэр холбогдож байсан. Дуучин Рианна ганц бие бүсгүй хэвээр байгаа бол, Лео тун саяхан загвар өмсөгч Келли Рорбахаас салсан юм.