Цагаан сар дөхлөө. Бууз баншаа хийгээд завгүй байцгаана уу.
Та нартаа нэг санаа өгөх гэсийн.
Бууз, баншныхаа хажууд төрөл бүрийн амттай, хийхэд хялбар соус тавиарай. Өнгө үзэмж сайтайгаас гадна сонголт олон тул хүн бүр өөрсдийн дуртайгаа сонгоод бууз, банш, мах дүрээд амтлаад иднэ.
Чанасан банш нь хоорондоо барьцалдаж наалдаад байна уу? Тэгвэл 1 халбага зөөхийтэй хутгасан байхад наалдана гэж байхгүй шүү дээ;)
Хэдэн ширхэг яншуйны навчаар чимэглээд л өнгө орчихно.
Мөн хийхэд хялбар мөртлөө олон хүнд хүртээмжтэй хөрсөн ч амт чанараа алддаггүй 2-р хоол, хачир бэлдвэл зочид их дуртай байдаг шүү. Хамгийн зохимжтой бөгөөд хүн бүрийн дуртай гэвэл мэдээж гахайн шарсан мах шүү дээ. Салат навчтай тавьчихад буузнаас уйдсан хүмүүст их таалагдах болно.
Энэ амтлагч нь бибимпаб, гахайн шарсан махнаас гадна бууз, банш, үхэр хонины чанасан махтай сайхан зохицдог байгаа.
Хийх арга:
4 х/х гучужан, 1 х/х элсэн чихэр, 2 х/х соя соус, 5 х/х алимны жүүс, 1-2 х/х гүнжидийн үр, 1 х/х гүнжидийн тос, бяцалсан саримс 1 ширхэг (дунд зэргийн хэмжээтэй). Бүгдийг нь нийлүүлээд элсэн чихэрийг уустал хутгаад бэлэн боллоо.
Банш дүрж идэхэд нэн тохиромжтой.
Хийх арга:
2 хумс бяцалсан саримс, 40 гр жижиглэн хэрчсэн ногоон сонгино, 1 ц/х гучугару, 1 ц/х гүнжидийн үр, 1 ц/х элсэн чихэр, 5 х/х соя соус, 5 х/х хүйтэн цэвэр ус. (Хүсвэл 1 ц/х гүнжидийн тос нэмж хийж болно)
Бүгдийг нийлүүлээд элсэн чихэрийг уустал хутгаад бэлэн боллоо.
Алдарт тартар соус
Янз бүрээр хийдэг ч гол орц нь дарсан огурцы, майонез.
Хийх арга:
3 х/х майонез, 1 ширхэг томдуу хэмжээний жижиглэн хэрчсэн дарсан огурцы, 20 гр жижиглэн хэрчсэн яншуй, чимх нунтаг хар перец, 1 х/х алимны винегер эсвэл лимоны шүүс.
Бүгдийг нь нийлүүлж хутгаад бэлэн боллоо. Тартар соус нь загас, тахиа, бургер болон банштай хольж идэхэд тохиромжтой.
Энэ зүгээр л цэвэр зөөхий. Банштай төгс зохицдог тийм ээ.
Гич
Бэлэн свит чили соус