Селин Дионы нөхөр өөрийнхөө оршуулгыг төлөвлөж байжээ

BBorb0T338982778201601200131Гайхалтай хайрын домог мэт амьдарсан, уран бүтээлийн хамтрагч нь болсон дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил өнгөрсөн долоо хоногт хорт хавдрын улмаас өөд болсон юм.

Сүүлийн мөч хүртлээ хайрлаж байсан эхнэрийнхээ гар дээр амьсгал хураасан Рене тун хариуцлагатай, өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн байсан гэдгийг ойр дотныхон нь хэлж байгаа билээ.

Тэрбээр өөрийгөө нас барна гэдгийг мэдэж байсан учир эхнэртээ ирэх дарамтыг багасгаж, оршуулгаа төлөвлөсөн байсан гэж Селины ойрын хүн ярьсан байна.

Рене өөрийгөө хорин жилийн өмнө анх гэрлэж байсан Нотр Дам Базиликад оршуулахыг захисан юм. Селин Дион мөн энэ бүхэнд маш тайван хандаж байгаа бөгөөд сэтгэлээ бэлдэж чадсан байна. Нөхрөө алдсанаас хоёр хоногийн дараа дуучин эмэгтэй төрсөн ахыгаа мөн хорт хавдраар алджээ.

И.ЦЭНГЭЭ

PHOTONEWS.MN


Селин Дионы нөхөр өөрийнхөө оршуулгыг төлөвлөж байжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.