Болзоо /өгүүллэг/

нэ өдөр миний хувьд маш чухал өдөр. Нойрсож байсан зүрх сэтгэлийг минь сэрээсэн нэгэн сайхан бүсгүйтэй оройн 8 цагт болзсон юм. Би ч энэ болзоонд өглөө босоод л бэлтгэж эхэллээ… Тэгээд бараг гурван цагийн өмнө би хувцсаа өмсөөд хүлээгээд суучихлаа.

Харгис цаг хугацаа намайг тарчлааж маш удаан хүлээлгэнэ. Гэсэн хэдий ч цаг хугацаа зогсодгүйгээс хойш болзооны цаг болж би ч уулзах ёстой газраа бас нэлээд түрүүлээд ирчихсэн нөгөө сайхан бүсгүйгээ хүлээж байлаа.

Намайг бас л чамгүй удаан хүлээлгэсний эцэст нөгөө бүсгүй маань ирлээ… Бид хоёр нэгэн намуухан хөгжим эгшиглэсэн тухтай зоогийн газарт орж суув.

Би түүнийг ширтсээр… түүний хоол захиалж байгаа… дарс шимэн ууж байгаа… бүгдийг нь алдалгүй ширтсээр… харин түүний харц нэг л уйтгартай… хязгааргүй… гүнзгий … бас надтай уулзаж байгаадаа тийм их тааламжтай биш байгаа юм шиг хүйтэн мэдрэмж төрүүлж байлаа… түүний энэ тоомжиргүй харц миний зүрхийг хайр найргүй ороолгоно… гэсэн ч би түүний энэ хүйтэн харцтай нүд рүү ширтсээр л…

Бүсгүй ч тэр харцаараа над руу харлаа…

Нэг л мэдэхэд би харанхуй бүүдгэр, хүйтэн далайн эрэг дээр зогсож байх нь тэр ээ… тэр далай бараг давлагаа байхгүй намуухан… харин эрэг дээр маш хүйтэн… гэрэл гэгээ байхгүй ч эргэн тойронд байгаа зүйлс бүдэг бадаг харагдана…маш хүйтэн… далай зах хязгааргүй… энэ хүйтэн зэврүүн орчинд би хэдий удахыг бүү мэд… би энэ намуухан далайг нарны гэрлээр гэрэлтүүлж бүлээсгэх хүсэл маш их төрж байлаа. Тэгээд өөрөө ч дулаацмаар…

Эргэн тойрноо ажиглалаа. Далайн эрэг дээр нэг их өндөр уул харагдаж байна. Тэгээд яагаад ч юм тэр өндөр уулыг давчихвал энэ уулын цаана нар байгаа юм шиг санагдаад байлаа. Энэ уул л нарыг халхлаад байгаа юм шиг…хүйтэн салхи өөдөөс үлээнэ. Уул руу ойртох тусам салхи улам хүчтэй болж байлаа. Би ч шантралгүй уул өөд мацаж эхлэв.

Уулын орой нь үл харагдана… хэр өндөр уул болох нь мэдэгдэхгүй … хэдий удаан мацах нь тодорхойгүй… бас энэ уулыг давж чадах эсэхээ ч би мэдэхгүй байлаа. Гэсэн хэдий ч би авирсаар… энэ уул маш хүчтэй салхинаас болж үүссэн байх…салхи энэ тэндээс шороо, чулуу хийсгэж авчирж энд бөөгнөрүүлсэн биз. Тэгээд овоолсоор байгаад ийм өндөр уул болсон байх… Яагаад ч юм надад ингэж санагдаад байлаа. Салхи уулыг бий болгоно гэж байхгүй л дээ. Гэхдээ яг энэ орчинд өөрөөр бодох боломж байхгүй байлаа. Учир нь энэ хүйтэн орчинд салхинаас өөр зүйл байхгүй…бас энэ уул угаасаа энэ газар байсан гэж яагаад ч юм бодогдохгүй байв.

Би мацсаар л…салхи яг миний өөдөөс үлээж дээшээ явахад улам л хэцүү болоод байв. Буцах гэсэн боловч би нэлээн өндөрт гараад ирсэн байлаа. Ийм өндөр дээр гарчихаад буух харамсалтай…

Би мацсаар л… Салхи намайг уулын оройн дээр гарчихвий гэсэн шиг улам ширүүснэ… уулын орой бас л үл харагдана… гэтэл миний өмнө маш том ангал тааралдлаа… хэн нэг нь хайр найргүй зүссэн юм шиг… маш гүнзгий… цаана нь гарахын аргагүй. Энэ ангалын цаана гарвал уулын орой дээр гарах боломжтой юм шиг санагдаад байлаа.

Би бүр шаналж дуусав…яаж энэ гүнзгий ангалын цаана гарах вэ…

Яг энэ үед миний үзэн ядаад байсан нөгөө салхи нэгэн урт олсыг миний хажууд хийсгээд ирэх нь тэр ээ. Би баярлаад барахгүй байлаа. Олсгүй бол би яг эндээс буцахаас өөр аргагүй байв. Би олсыг бугуйл болгож ангалын нөгөө талд байгаа нэгэн гадас шиг чулуунаас тогтоохыг хичээн чулуудав… оролдлого бүтэлгүйтсээр л…

Би шантарсангүй… маш удаан оролдсоны эцэст тогтоож чадлаа. Одоо надад энэ олсноос дүүжлэгдэж ангалын нөгөө талд гарах зориг хэрэгтэй болов. Би нэг их удаан эргэлзсэнгүй олсноос хоёр гараараа зүүгдэн явлаа.

Энэ газрын тогтоц маш сонин… далайн эрэг дээр нарыг халхалсан маш өндөр уултай… тэгээд уулан дээрээ маш гүнзгий ангалтай… энд газар хөдлөлт, далайн шуураг болсон байж магадгүй юм…

Ямар ч байсан би ангалыг давж чадлаа. Тэгээд цааш мацаж эхэллээ. Удалгүй уулын орой харагдах нь тэр ээ. Хэзээ ч олж харж, дээр нь гарч чадахгүй гэж бодож байсан уулын орой… далайд төөрөөд газар харсан хүн шиг л сайхан мэдрэмж төрж байлаа.

Уулын орой дээр гарахад яг миний бодож байсан дулаахан илчтэй нар өөдөөс гэрэлтэж тэр харанхуй хүйтэн орчин огт байгаагүй юм шиг цоо шинэ орчин намайг угтав…

Зах нь үл харагдах намуухан далайн цаанаас гэрэлтэх алтан шар нар…

Намуухан дуу эгшиглэсэн тохилог зоогийн газар… миний өөдөөс ширтэх бүсгүйн царайд инээмсэглэл тодорч итгэл гэрэлтсэн харцаар намайг ширтэнэ.

Бид тэр зоогийн газраас хөтлөлцөн гарлаа…сео продвижениепродвижениепродвижение сайтавзлом вай фай скачать бесплатночехол для iphone 3gsзайм онлайн на карту круглосуточно100 tablas de bingo gratisfantasy dubai escortsmerit crystal girneEnglish blackjackпляжный отдых в маешкола йоги шипиловскаябизнес кредит без обеспечениеподъем на килиманджаро полезна¤ инфавакцинаци¤ при поезде в танзаниютанзани¤ туры ценаописание маршрута умбве на килиманджароденьги в долг гражданам снгenglish to german translationsсковорода чугунная с керамическим покрытиемпрокуратура днепровского района города киеваfrech to english translationwhere to have a halloween partyдать объявление на авитокаркасные дома казанькак избавится от фекальных запасовсип панели на заказ


Болзоо /өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.