Афган залуу эхнэрийнхээ хамрыг огтолжээ

145334130856a03a7c19c50Н.МӨНХЖИН

Нэг афган залуу эхнэртэйгээ муудалцаж, хамрыг нь огтолж хаяаад гэрээсээ зугтаж талибууд­тай нийлжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид энэ хэрэг явдлыг балмад хэмээн нэрлэж, харгис нөхрийг олж шийтгэхийг шаардаж байна. 25 настай Мохамед Хан гэгч нь гэмт хэрэг өдүүлж байгаагүй, талибууд­тай холбоо сүл­бээ­гүй нэгэн байсан ч эхнэр­тээ ийнхүү харгис хандсаны дараа талибууд руу зугтсан аж. “Эхнэр нөхөр хоёр бүтэн сайнд гэр­тээ маргалдсан. Хан эхнэрээ ална хэмээн буу гаргасан ч баарсан тул хутга гаргаж ирээд хамрыг нь огтолсон” хэ­мээн цагдаагийн төлөө­лөгч Фаряб ярилаа. Нөхөртөө харгислуулсан бүсгүй Реза Гуль “Тэр намайг байнга зоддог байсан. Гарыг минь хүлж байгаад хамар огтолсон. Бас тархийг минь ухаж хаях юм болов уу гэж айж байсан” хэмээн эмнэлгийн орон дээрээс сулхан хоолойгоор ярьжээ. Бүсгүйн хамар бүрэн тайрагдсан тул Афганистанд эмчлэх боломжгүй болжээ. Энэ­хүү золгүй хэрэг Айша Бибиг санагдуулж байна. 14 насандаа талиб эрд богт­логдсон Айша охин зугтаж байгаад баригд­саны дараа хадам аав, нөхөр нь шийтгэл болгож хамар, чихийг нь тайрч (2009 онд) ууланд хаясан байсан юм. Гэвч иргэд болон америк цэргүүд түүнийг олж аварчээ. Айша охины зураг “Тайм” сэтгүүлд нийт­лэгдсэний дараа тэрээр сайн санаат хүмүүсийн ачаар АНУ-д очиж хамар нөхөн сэргээх мэс засалд орсон юм. Айшаг АНУ-д амьдардаг афган-америк гэр бүл өргөж авчээ.

Хүний эрхийг хам­гаалагч байгууллагууд Реза Гулийг хүүхдийн хамт АНУ-д авчирч, хамрыг нь нөхөн сэргээх мэс засалд оруулах арга зам хайж байна. Холбооны хүчин 2001 онд талибуудыг эрх мэдлээс зайлуулсны дараа тус улсад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж, доромжлохыг хуулиар хориглосон ч энэхүү бүдүүлэг ёс хадгалагдсан хэвээр байгаа юм. 2014 онд АНУ болон НАТО-гийн цэргийн гол хүчин Афганистаныг орхин гарсны дараа талибууд дахин толгойгоо өндийл­гөж, хөдөө, алс бөглүү нутгийг бүрэн хяналт­даа авчээ. Улмаар тэд шариатын хуулийг сэр­гээж, эмэгтэйчүүдийг хүн биш хэмээн үздэг буран­гуй ёсоо эргэн сэргээх болсон юм.

Эх сурвалж:

Афган залуу эхнэрийнхээ хамрыг огтолжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex