Фэйсбүүкийн хориотой постуудыг устгана

177859-19012016-1453200083-2081738128-FACEBOOkОлон нийтийн сүлжээний Фэйсбүүк компани Европын цахим ертөнцөд нийтлэгдэж буй эсктрим постуудыг таслан зогсоох санаачилгын хүрээнд ялгаварлан гадуурхах үзэл бүхий тайлбаруудыг устгах ажлыг хангалтгүй хийж байна гэсэн Германы эрх баригчдын шүүмжлэлд хариу барилаа.

Фэйсбүүк компанийн удирдлага цахим экстримизмтэй тэмцэхийн тулд Европын төрийн бус байгууллагуудад нэг сая еврогийн хөрөнгө оруулжээ. Үүнийг хориотой үг хэллэг, тэмдэгт орсон тайлбаруудыг олж, илрүүлэх ажлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар болсон байна. Энэ ажлынхаа хүрээнд Германы Хууль зүйн яам, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дэмжлэгтэйгээр Берлинд цахим ертөнц дэх иргэний эрэлхэг санаачилгыг эхлүүлсэн.

Европыг зорьж буй хэдэн сая цагаачийн урсгал ид өрнөж буй энэ үед Фэйсбүүк арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, гаднынхныг үзэн ядсан тайлбар, постуудыг устгах ажлыг хангалттай хийж чадахгүй байна гэсэн гомдол компанийн удирдлагад олноороо ирэх болжээ. Үүнээс гадна арваннэгдүгээр сард Германы Гамбург хотын прокурорууд Фэйсбүүкийн гүйцэтгэх захирлыг экстрим пост устгах ажлыг хангалтгүй хийж буйтай холбогдуулан шалгаж эхэлсэн тухай Der Spiegel сонин мэдээлж байсан билээ. Хориотой тайлбар, тэмдэгт, сэтгэгдлийг олж илрүүлэх, устгах ажлаа өргөжүүлэх үүднээс Фэйсбүүк Германы Bertelsmann медиа группийн нэгэн нэгжийг түр хөлсөлж ажиллаж буйгаа компанийн удирдлага өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.

Олон нийтийн сүлжээний аварга дарамт үзүүлж, заналхийлсэн сэтгэгдлүүдийг хэдийнээ хориглосон. Гэвч энэхүү хоригийг зөрчсөн тайлбаруудыг таслан зогсоох ажил хангалтгүй, шуурхай бус байгаад мэргэжилтнүүдийн зүгээс шүүмжлэл хүртээд байсан юм.
Эсктрим тайлбар, сэтгэгдэл, нийтлэлүүдийг олж илрүүлэх, устгах Берлиний санаачилгын талаар Фэйсбүүкийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Шерил Сандберг даваа гарагт зарласан байна. Хатагтай Шерил “Фэйсбүүк хүчирхийлэлд турхирсан болон хориотой үг хэллэг, тэмдэгтийг түгээн дэлгэрүүлдэг талбар биш. Энэхүү санаачилгыг эхлүүлснээр бид интернет дэх хэт туйлширсан үзэл, үг хэллэгийг таслан зогсоож, энэ талаар илүү сайн ойлголттой болно” хэмээн хэлэв.

Цахим ертөнц дэх иргэний эрэлхэг санаачилга нь Фэйсбүүк, Стратегийн яриа хэлэлцээний хүрээлэн, ялгаварлал, хэт барууны үзэлтнүүдийн эсрэг Германы Amadeu Antonio-гийн сан, улс төрийн хүчирхийлэл, хэт даврах үзлийг судлах олон улсын төвийн хамтын түншлэл юм. Энэхүү санаачилгыг хэт туйлширсэн үзэлтэй тэмцэхэд үйл ажиллагаа нь чиглэдэг тинк танк болох Лондонд төвтэй Стратегийн яриа хэлэлцээний хүрээлэн тэргүүлэх юм байна.

Европ даяар олон нийтийн сүлжээ, интернетээр дамжуулан гаднынхныг ад үзэх, ялгаварлах үзэл түгэж байна. Энэ оны эхний сарын байдлаар Сири, Иракаас Грект ирсэн дүрвэгсдийн тоо 30 мянга даваад байгааг НҮБ мэдээлсэн байна.

Лэсли Хук

Засгийн газрын мэдээ


Фэйсбүүкийн хориотой постуудыг устгана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.