Дуучин Бейонсе хэн нэгний ард байх тун дургүй нэгэн. Тэрбээр өөрийн зургаа дахь цомгийг толилуулахад бэлэн болсон ч Аделийн “25” гэдэг нэртэй шинэ цомгийн эргэн тойронд бий болсон дуулиан намжихыг хүлээж байгаа аж. Аделийн шинэ цомог маш богино хугацаанд хөгжмийн салбарын бүх дээд амжилтуудыг эвдсэн билээ.
Тиймээс Бейонсе Аделийн амжилт намжсаны дараагаар л цомгоо толилуулж тэсрэлт хийх бодлыг өвөрлөжээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр цомгоо гаргахаар төлөвлөсөн ч Адель дэндүү их шуугиан тарьсан гэнэ. Хүмүүс Аделийн талаар л ярих болсон тул Бейонсе хүлээлтийн байр сууринд орсон гэнэ.