ЖИРГЭЭ: Манайх угаалгын машинтай гэхдээ надад болон миний хүүхдүүдэд 20.000 төгрөг хэрэгтэй байна.
Хэвийн олгогдож байсан хүүхдийн мөнгийг шоу хийж өгөхгүй болгоод буцаж ажил хийсэн нэр зүүж олголоо л гэсэн, гэтэл бодит байдал дээр хорооноос судалгаа хийгээд угаалгын машинтай эсэхийг шалгана гэнэ. Угаалгын машин бол хэрэглэх тусам элэгдэнэ, миний хүүхдүүдэд лав хадгаламж болохгүй, зараад мөнгө олоод хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг ч авч хүрэхгүй шүү дээ. Өөрсдөө ажил хийсэн нэрээр хэдэн тэрбумыг завшдаг хирнээ хойч ирээдүй болсон хүүхдүүдээсээ 20,000 төгрөг харамлах ч гэж дээ.