Бэлгийн сулралыг эмгүйгээр эмчлэх аргууд

5628896f8c564Сахар бага хэрэглэ: Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс болж хүний судас гэмтэж, мэдрэлийн судлуудын мэдрэмж буурдаг. Чихрийн шижин өвчин туссан хүмүүсийн тал хувь нь сулралтай байдаг гэсэн тоо бий. Тийм болохоор та сексээс бүрмөсөн залхчихаагүй л бол хоол ундандаа эртнээс анхаарах хэрэгтэй.

Эрхтэнээ хайрла: Эр хүний эрхтэнд яс байдаггүй тул амархан гэмтдэг ба эмэгтэйн умдагны ясанд голдуу бэртээдэг байна. Чи доор нь орсон байрлалд эмэгтэй дэндүү идэвхитэй хөдөлгөөн хийх нь маш аюултай. Хэрвээ гэмтээчихвэл хурдхан эмч рүү гүйх хэрэгтэй. Цагт нь анзааралгүй орхисон жижиг гэмтэл ч сулралын шалтгаан болж болно.

Дасгал хий: Биеийн бүх эрхтэн дасгал хийхийг шаарддаг. Дасгал дутагдсанаас эрхтэний судас бөглөрөх, үүнээс болж эрхтэн хөвчрөхгүй байх тохиолдол байдаг. Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, судасны уян налархай байдлыг ихэсгэдэг. Статистик мэдээнээс авч үзэхэд спортоор хичээллэдэг хүмүүсийн эрхтэн залхуу кино сонирхогчдынхоос урт байдаг юм байна.

271647-pants-640x346

Сайн амар: Хүнд ажлын дараа эрхтэнд амралт хэрэгтэй. Дашрамд хэлэхэд тэр өвөрмөцөөр амардаг. Таныг шөнийн дөрвөн цагийн үед сэрэхэд таны найз чинь огт зүүрмэглээгүй мэт байж магадгүй. Үүнийг тайлбарлахад амархан, хүчээ сэлбэхэд түүнд хүчилтөрөгчөөр баялаг цус хэрэгтэй.
Энэ цус нь түүнийг ийм байдалтай байлгадаг байна. Хэр сайн унтах тусам таны “баатар” эрүүл байх болно.

Тамхиа хая: Хүний биеийн хэсэгт никотиноос хорддоггүй хэсэг гэж байхгүй. Ялангуяа эмзэг хэсэг. Судлаачид тамхи татдаг эрчүүдийн сексийн идэвхи татдаггүй эрчүүдийнхээс бараг хоёр дахин бага байдаг гэж тогтоожээ. Сулралын шалтгаан тамхи татах явдал байж болно гэдгийг аль эрт тогтоосон. Никотин нь эрхтэнийг байлдааны бэлэн байдалд оруулдаг цусны судсыг гэмтээдэг байна.

35eoo9tlvi7rs9bdmdbsa092ci

Өөрийгөө буу албад: Сэрлээ хөдөлгөх гэж хичээх, өндийх тушаал өгөх тусам үр дүн нь муу байх болно. Эсрэг талаас нь авч үзэхэд хэрвээ таны аппарат тохиромжгүй үед бэлэн болчихвол түүнийг доош болгох гэж хүчээр дарах хэрэггүй.
Энэ нь эрхтэнг аарцагны ястай бэхэлдэг, мөн чухал хөшүүргийг тэтгэдэг шөрмөсийг сунгана. Энэ шөрмөс сунавал таны эрхтэн томорсон ч гэсэн доошоо унжсан байдалтай болдог. Үнэхээр тохиромжгүй үед бэлэн болсон эрхтэнг хүйтэн усны тусламжтай буулгаж болно.


Бэлгийн сулралыг эмгүйгээр эмчлэх аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.