Гаднаас нь харвал эв түнжинтэй харагддаг Бэкхемын гэр бүлд амаргүй цаг үе иржээ. Тэдний хүүхдүүд өсөж том болохын хэрээр эхнэр, нөхөр хоёр ойр ойрхон ам мурийх болсон гэнэ шүү. Эцэг, эхээ байнга муудалцуулах болсон нөхөр бол тэдний том хүү Брүклин юм. Ээж нь хүүгээ том болсон, болзоонд явдаг, халаасны мөнгөө өөрөө олдог болсон гэдгийг зүгээр хүлээж авах боломжгүй байгаа гэнэ.
Харин Дэвид өөр бодолтой байгаа аж. Хүү нь том болж, биеэ дааж буй нь ердийн нэг үйл явц учраас хөндлөнгөөс хутгалдаад байх ямар ч хэрэггүй гэж үзжээ.
Виктория хүүгээ хяналтдаа байлгаж, түүний үйл хөдлөлийг заахыг хүсдэг ч Брүклин бүгдийг эсрэгээр нь хийж байгаа аж. Удахгүй 17 насыг зооглох Брүклин ээжийнхээ үгийг сонсохоо больжээ. Үүнээс болж Виктория нөхөртэйгээ ам мурийх болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn