Жүжигчин Кристэн Стьюарт Холливуудын хүйсийн тэгш бус байдлыг хуучирсан, явцуу гэж дүгнэж байна. Ихэнхи тохиолдолд эрэгтэй жүжигчид илүү мөнгө олж, илүү сайн кинонд тоглодог гэдгийг хэлсэн юм. Гэхдээ өөртөө итгэлтэй, өөдрөг хүний хувиар тэрбээр дэмий гомдоллож суулгүй, уг асуудлыг ажил хэрэг болгохоор шийдсэн байна.
Кристэн хүйсийн тэгш бус байдлыг үгүй болгохын тулд ямарваа нэг алхмыг эхлүүлэх хэрэгтэйг хэлж байна. Гэвч өнгөрсөн онд уг асуудлаар хийгдсэн судалгаагаар эрэгтэй эмэгтэй жүжигчдийн харьцаа ижил түвшинд гарсан төдийгүй, олны хэсэгт тоглох эмэгтэйчүүдийн дүр 17 хувиар илүү байдаг гэжээ.
Холливуудын хүйсийн тэгш бус байдлын тухай тун идэвхитэйгээр дуу хоолойгоо хүргэдэг хүн бол Эмма Ватсон. Холливуудын найруулагч, зохиолчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага гэдгийг тэрбээр өмнө нь баримттайгаар дэлгэж байсан билээ.