Гуниг зовлонг жаргал болгох нь

Хоосон чанарыг далай хэмээвээс
Их нигүүлсэл давалгаан буюу.
Хоосон чанарыг наран хэмээвээс
Их нигүүлсэл цацраа буюу.
i-wanna-be-happy-2
    Адиша богд

Амьсгал авах бүртээ орчлонгийн зовлонг сорж, амьсгал гаргах бүртээ амгалан жаргалаа хорвоод юүлэхийг Адиша сургажээ. Орчлонгийн зовлонг сорж чадвал зүрхэнд чинь гайхамшигт урвал явагдана. Гэвч бидний төрөлх зан үргэлж зовлонгоос бултдаг. Бие биенийхээ зовлонг аман дээрээ л хуваалцахаас ачир дээрээ түлхдэг зантай.

Хааяа чи өөр хүнтэй таардаг байх. Тэр хүний дэргэд аяндаа л сэтгэл тайтгарч, амар амгаланг мэдэрнэ. Уулзаад салсны дараа өөрийгөө илүү гэгээлэг, амьдлаг болсноо анзаарна. Толгойноос чинь ачаа хөнгөлж, цээжнээс чинь өргөс авчихсан юм шиг. Оронд нь чам руу анхилам цэцгийн бал юүлчихсэн мэт мэдрэмж төрнө. Тэр хүнтэй дахин уулзах сан, цуг байх сан гэж өөрийн эрхгүй хүсэн хүлээнэ. Тэгвэл эсрэг төрлийн хүн бий. Тийм хүнтэй уулзаад салсан хойно чи урьдынхаасаа илүү баргар болно. Хамаг зовлон төвгөө чамд  нялзаачхаад, гэгээлэг сайхан бүхнийг чинь  сороод явсан шиг санагдана. Энэ бол ердийн л туршлага.

Хэрэв хүмүүс чамаас дөлж  зугтаад байвал тэдэнд биш, өөрт чинь шалтгаан бий гэдгийг санаарай. Чи тэдний энергид  сөрөг үйлчлэл үзүүлээд байгаа хэрэг. Харин хүмүүс чамайг эрж сурж, уулзсан даруйдаа дотносч, огт танихгүй хүн хүртэл дэргэд чинь сууж, гарыг чинь барихыг хүсч байвал чи тэдэнд санаатай болон санаандгүйгээр туслаад байна гэсэн  үг. Хүн бүхэн л дор дороо асар их ачаа дарамт тээж  явна шүү дээ. Тэгвэл Адиша хэлж байна:

“Өөрөө өөртэйгөө харьцахаас
Өнийн бясалгалаа эхэл.”

Юун түрүүнд өөрийнхөө зовлонг хүлээн ав. Далайн гүн рүү яаран орох хэрэггүй. Эхлээд гүехэн усанд сэлээд сурчих. Шууд л орчлонгийн зовлонг сороод эхэлбэл хийрхэл болохоос үнэн бясалгал болохгүй. Амин хувийнхаа зовлонг хүлцэхгүй хүн хамаг амьтны зовлонг яаж хүлээн авах вэ? Өөрийгөө ойлгоогүй хүн бусдыг ойлгох бил үү?

Уйтгар зовлон мэдэрмэгцээ чи мартах арга саам хайдаг. Бушуухан зурагт радио асааж, ном сонин уншиж, найз нөхөд рүүгээ залгаж, эсвэл гадуур хэснэ. Өөрөөсөө зугтаж байвал юу ч хамаагүй хийнэ. Тэгснээрээ чи дотроо бээрлэж байгаа зүйлийг анзаарах сөхөөгүй болдог… Эхлээд өөртэйгөө харьцаж  сур. Гуниг зовлон мэдрэх аваас үүнийгээ бясалгал болго. Үүд хаалгаа хаагаад, анир чимээгүй суу. Зовлон шаналлаа аль болох хүчтэй мэдэр. Хүн чамайг гутаан доромжилсон байж магадгүй. Одоо явж  очоод, өөрийг нь газрын гаваар ортол доромжилмоор байна уу? Тэгвэл сэтгэл чинь жаахан онгойно биз. Энэ бол зовлон шаналлаас зугтах чиний шилдэг арга. Даанч тэгээд өвчин чинь илааршихгүй.

Хэн нэгэн чамайг доромжилбол талархаж бай. Тэр хүн чамд дотоод өвчнөө мэдрэх боломж олгож, далд буглааг чинь нээж өгч байна. Энэ шарх  ганц тохиолдлоос үүсээгүй. Өч төчнөөн гомдол шаналангийн хуримтлал. Тийм болоод л чи насан турш дарамттай амьдардаг. Тэр хүн ганцаараа хэргийн эзэн, хэнгэргийн дохиур  биш. Харин яг одоо шархыг чинь мэдрүүлж байгаад учир нь оршино.

Хамгийн зөв  алхам  бол даруй өрөөндөө орж, чимээгүй суух. Дотроо юу болоод байгааг анхааралтай ажигла. Шархан  дээрээ төвлөр. Тэгвэл чи гайхах болно. Чиний дотор ганц хүн биш, урьд өмнө өөрийг чинь доромжилж  байсан үй түмэн хүн байгааг харна. Ой санамжинд чинь хадаастай тэр хүмүүс амилж, бужигнаж эхэлнэ. Өвчин зовиураа улам гүнзгий мэдэр. Зугтан зайлах хэрэггүй.

Эмчилгээ эхлэхийн өмнө өвчтөнд мансууруулах бодис хэрэглэхийг олонхи тохиолдолд хориглодог. Мансуурах бодис бол  дотоод зовиураасаа зугтах арга. Өвчнийг чинь мартагнуулж, шархыг чинь далдлах хаалт. Үнэхээр эрүүлжихийг хүсч байвал бүх хаалтаа  авч, мансуурлаасаа салах хэрэгтэй. Орчин үед хүмүүс дэндүү их мансуурах болсон. Урьд арай ч ийм  байгаагүй. Төрөл бүрийн мансууруулагч бодист дэлхий ертөнц живж  байна.  Мансуурахгүй л бол хүмүүс амьд явахын аргагүй зовлон шаналалд баригджээ. Тэгвэл наад мансуурал чинь тээг болоод байна. Чамд гуниг зовлонгоо ойлгох сөхөө олгохгүй байна. Хамгийн түрүүнд хийх зүйл  хаалга үүдээ хаагаад, өөрийгөө сатааруулдаг бүх юмнаас ангижир. Зурагт үзэх, радио сонсох, ном унших бүгд л мансуурах арга. Орь ганцаар нам гүмхэн суу. Мөргөл залбирал ч хэрэггүй. Бас л нэг мансуурах арга. Чи өөртэйгөө бус, Бурхантай харьцаад эхэлнэ.

“Зөвхөн өөртэйгөө харьц“ гэж  Адиша хэлжээ. Өвчин  шаналгаа юу л байна, бүрэн дүүрнээр нь мэдэр. Улам гүн рүү шунган ор. Тэр үед өр зүрх чинь урагдах шиг болж, зовлонгийн ёроолд хөрвөн тэлчилэхүйеэ жаахан хүүхэд шиг орь дуу тавин уйлж магадгүй. Гэнэт бүх бие чинь нугарч хугарах шиг болж, энд тэндгүй янгинан өвдөнө. Зовлон шаналгаа ганц зүрхэнд чинь биш, бүхий л бие цогцод чинь нэвчсэн байжээ. Чамд зовлонгоос өөр юу ч үгүй юм шиг санагдана. Нууж хааж  байсан бүхэн чинь дэлбэ үсэрлээ. Ийнхүү мэдэрч чадваас маш том амжилт. Одоо тэр бүхнийг  өөр лүүгээ сорж эхэл. Гадагш нь бүү чулууд. Хайран үнэтэй энерги шүү. Баяр талархалтайгаар хүлээн ав. “Одоо би та нараас айж зугтахгүй, хөөж туухгүй. Хүндэт зочин шиг хүлээн авъя. Өөртөө уусган шингээе“ гэж  хэлээрэй.

Хэдхэн өдрийн дотор тэр бүхнийг шингээж чадна. Алс чанадын үүдийг удахгүй тэмтрэх вий. Чи амьдралын шинэ аялалд гарлаа. Оршихуйн шинэ хэмжээс рүү урслаа. Ямар ч эсэргүүцэлгүйгээр зовлон шаналгааг хүлээн авах агшинд тэрбээр чанарын хувиралд ордог. Энэ бол ид шидийн гайхамшиг. Зовлон  цэнгэл болж, өвчин баяр болж  хувирна гэдэгт хүмүүс итгэж чаддаггүй. Гэхдээ жирийн амьдрал дээр ч ийм  эсрэг тэсрэг зүйлс дандаа цуг явдгийг анзаардаг уу? Угтаа тэд эсрэг тэсрэг биш, бие биенээ нөхцөлдүүлэгч юм. Чиний хайр нэг агшинд үзэн ядалт болж, үзэн ядалт чинь нөгөө агшинд хайр болдог. Тэгэхлээр хилэн хорсол хэчнээн хүчтэй байна, хайр болон хувирах эрчим төчнөөн байна гэсэн үг.

Хуучны дүүжин цагийг ажиглаарай. Дүүжин оосор зүүн тийшээ даялж, эцсийн цэгтээ хүрмэгц баруун тийшээ хаялдаг. Хэрэв зовлонгоо бүрэн дүүрнээр нь хүлээн авч чадвал гайхамшиг тохионо. Ямар ч хаалт боолтгүйгээр угтан авсан зовлон жаргалд урвадаг. Одоо бол чамд итгэхүйеэ бэрх байгаа. Өөртэйгөө харьцаад эхэлбэл итгэж  таараа. Нэг л энерги хар ч болно, хайр ч болно. Нэг л энерги өвчин ч болно, таашаал ч болно. Нэг л энерги зовлон ч болно, зол ч болно.
Эхлээд өөрийнхөө гуниг зовлон дээр туршаад үз. Аргыг нь нэг олчвол бүх ертөнцтэй харьцаж чадна. Амьсгал авах тоолон чиний жаахан зүрх тэлсээр орчлон ертөнцөөс ч хэтийднэ. Амьсгал гаргах тоолон тэрхүү яндашгүй эх булгаас гарсан цэнгэлийн рашаан хорвоогийн хамгийн буйд  хязгаарт хүрэх болно. Адиша үүнийг энэрэл хайр гэж хэлдэг. Мэлхийг үнсэхэд үзэсгэлэнт гүнж болон хувирдаг үлгэр шиг муухайг сайханд, харанхуйг гэрэлд хувиргах шидэт дохиур билээ, хайр.


Гуниг зовлонг жаргал болгох нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex