Америкийн попын гүнж гэгддэг дуучин Бритни Спирс хэдэн килограмм илүүдэл жингээсээ ангижраад биеэ урьдын хэвэнд нь оруулжээ. Бритни гуалиг болох гэж их олон сар хөдөлмөрлөсөн байна. Өнгөрсөн оны сүүлээр тэрбээр харвингүй гэдсээ харуулж, хөдөлмөрийнхөө анхны үр дүнг олонд толилуулсан аж.
Тэгвэл өчигдөр дуучин эмэгтэй цахим сүлжээнд хар өнгийн дотуур хувцастай байгаа бичлэгээ байршуулж дагагчдаа гайхшруулж, бас баярлуулсан гэнэ шүү. Түүний биеийн галбир урьдын хэвэндээ орсон аж. Бритни үсээ задгай тавьж, илүү тачаангуй харагдуулахын тулд гуалиг биеэ тосложээ. Шүтэн бишрэгчид нь ч уулга алдан гоёмсог үгтэй сэтгэгдлүүдийг харамгүй бичсэн байна.