Хятад хүүхэлдэйг “Аз авчирдаг” хэмээн сурталчилж борлуулж байна

Хятадаас оруулж ирсэн хүүхэлдэйг Тайландад “аз авчирдаг” хэмээн сурталчилж борлуулж байна. Энэ долоо хоногт Тайландын цагдаа нар татвараа төлөөгүй гурван худалдаачныг баривчилжээ.

хятад хүүхэлдэй“Аз авчирдаг” гэх “Люк теп” нэртэй энэхүү хүүхэлдэйг Тайландад 600 хүртлэх доллараар худалддаг байна. Хэдийгээр эдийн засаг нь хүнд байгаа ч Тайландчууд “аз авчирдаг” хүүхэлдэйг авахын төлөө хамаг мөнгөө зарж байна. Мухар сүсэгтнүүд эдгээр хүүхэлдэйг Буддын шашны зан үйл, ресторанд бүр аялахдаа авч явдаг юм байна. Иргэдийн мухар сүсэг дээр тоглолт хийж өндөр үнээр зарж буй Хятад хүүхэлдэйний худалдаачид татвар төлдөггүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ долоо хоногт Тайланд цагдаа нар бараг 100 гаруй хүүхэлдэйг хураан авч, 3 худалдаачныг импортын татвар төлөөгүй хэргээр баривчилсан байна.

 

Цагдаа нар цаашдаа энэ мөрдлөгөө үргэлжлүүлнэ гэлээ. Эдгээр хүүхэлдэйг ихэвчлэн Хятад улсаас оруулж ирдэг юм байна. Баривчлагдаад буй 3 худалдаачин 2750 долларыг төлөөгүй байна. Тайландын мэдээллийн агентлаг “Хүүхдийн сахиусан тэнгэр” хэмээн өргөмжлөөд буй эдгээр хүүхэлдэйг хүмүүс амьд гэж үздэг тухай мэдээлж байна. Тайландын антропологич Висися Пинтонгвия франс Пресс агентлагт яриа өгч, Сахиусан тэнгэр гэгдэх хүүхэлдэйг трэнд болгох хандлага өнгөрсөн жилээс эхэлсэн гэжээ. Тайландчуудын 90 гаруй хувийг Буддын шашинтай гэж тодорхойлдог. Гэхдээ Тайландын Буддизмыг философи, шашны нэгдэл гэж үздэг юм. Висися ярихдаа, Тайландын эдийн засгийн ороо бусгаа байдал болоод улс төр тогтворгүй байгаа энэ цагт шинэ хүүхэлдэйг сахиус хэмээн худалдвал борлуулалт сайн байна гэж худалдагч нар бодсон бололтой. Хүмүүс үүнд итгэж мухар сүсэгтээ хөтлөгдөн Хятад хүүхэлдэйнд мөнгөө бардаг хэмээн хэлжээ.


Хятад хүүхэлдэйг “Аз авчирдаг” хэмээн сурталчилж борлуулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex