• Харшил үүсгэх бодисгүй
• Өсөлтийн нөлөөлөлтэй учир эрхтэн системийн хөгжил түргэн явагддаг
• Үндэсний нөөц баялаг болдгоороо онцгой ач холбогдолтой
• Дандаа шинэхэн байдаг
• Халуун хүйтэн нь тохирсон байдаг
• Орчны халуунд шингэрч хүүхдийн амны цангааг гаргана
• Хүйтэнд илчлэг чанар нь нэмэгдэх онцлогтой
• Хүүхдийн аманд шууд ордог тул өвчин үүсгэгч нянгаар бохирлогдохгүй,
• Гашлахгүй
• Исэлдэхгүй
Хөхний сүү нь:
-Хөхний сүү амархан шингэдэг учир хөхүүл хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол хоолоо ойр ойрхон нэхдэг. Хүссэн бүрдээ хөхдөг.
-Ээжтэйгээ сэтгэл санааны холбоотой болж, эхийн ивээл хайр нэмэгдсээр хүүхдийн хүмүүжил боловсролд сайнаар нөлөөлнө.
-Хүүхдийн ам, тагнай, эрүү хацрын булчин сайн хөгжинэ.
-Хүүхдийн нүдний харааны хөгжил хурдасна.
-Хэлд хурдан орно.
-Хүүхэд бага уйлна.
Хөхүүлэх нь ээжид ач тустай
Хүүхдээ хөхүүлэхийн өмнө ихэсдэг окситоцин даавар умайн агшилтыг сайжруулж, түүний хэвийн хэмжээнд орох хугацааг хурдасгаж өгдөг. Умай хэдий чинээ эрт агшина цус алдалт төдий чинээ бага байдаг.Хөхүүл эх умайн болон өндгөвчний өмөн үү өвчинд өртөгдөх магадлал бага байна. Жирэмслэлтээс сэргийлнэ.