Рекламны сайхан хосууд

Хэд хоногийн өмнө Португалийн супер хөлбөмбөгч Криштиано Роналдо болон Victoria’s secret-ийн топ модель Бразилын Алессандра Амбросио нар хамтран нэгэн рекламанд тоглосон.

Тэд инстаграммд энэхүү зурагнуудаа оруулсан ч яг ямар учиртай болох нь өнөөг хүртэл задарсангүй. Хариулт нь “Нууц төсөл” гэжээ.

Зураг авалтын үеэр тэд олон хөгжилтэй мөчийг хамтдаа зугаатай өнгөрөөсөн аж.

Эдгээрийн нэг нь тэд нэгэн лүүгээ толгойгоороо хөлбөмбөг дамжуулжээ. Роналдо түүнд толгойгоороо хэрхэн тоглох тухай бяцхан хичээл заахад Амбросио санаснаас нь илүү байсанд Роналдо гайхсан гэнэ.

Тэдэнд адил төстэй зүйл олон бий. Аль, аль нь өөрийнхөө салбарт топ зэрэглэлд багтдаг, тоо тоймшгүй олон фэнүүдтэй, нэг хэлээр ярьдаг, хүүхэдтэй гээд л.

Тэднийг зургаа дэлгэсний дараа хүмүүс шинэ хос төржээ хэмээн шуугисан ч энэ нь үнэнд үл нийцнэ. Роналдо жилийн өмнө Оросын топ модель Ирина Шэйкээс салсан ч Амбросиогийн хувьд хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй бүсгүй юм.

“Нууц төсөл”-ийн ажиллагаа дууссаны дараа Амбросио сэтгүүлчдэд Роналдогийн талаар ярихдаа “Бид хоёр анх удаа уулзаж байна. Тэр үнэхээр хөгжилтэй бас халамжтай залуу юм. Цагийг зугаатай өнгөрөөсөндөө их баяртай байгаа. Үзэгчид бидний ажилд сэтгэл хангалуун үлдэх болно гэдгийг би баталж чадна” гэж ярьжээ.

Нууц задрах үед мэлмий, сэтгэлээ баясгах үлдэж байна даа.

Эх сурвалж: www.bild.de


Рекламны сайхан хосууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.