“Фэйсбүүк” шинэ хариу үйлдэлүүдтэй болно

ВАШИНГТОН. /ВВС/. Фэйсбүүк хуудасны ямар нэг нийтлэлд та “лайк” дардаг уу? Хэрвээ дардаг бол, энэ нь илүү нарийн болно.

Илүү нарийн хэлбэрээр өөрийн санал бодлоо илэрхийлэх боломжтой хариу үйлдлүүдийг фэйсбүүк гаргах гэж байна.

Фэйсбүүкийн орлого нэмэгдсэний дараа шинжээчидтэйгээ хийсэн бага хурлын үеэр Марк Цукерберг, Испани, Ирланд болон бусад хэд хэдэн оронд туршсан хариу үйлдлүүдийг “тун удахгүй” бүх оронд ашигладаг болно гэж мэдэгджээ.

“Энэ санаа нь маш энгийн зүйлийг “арай жаахан нарийн” болгох юм. Таны нийтэлсэн гунигтай эсвэл дургүйг чинь хүргэсэн мэдээлэлд хүмүүс яаж хариу үзүүлэхээ мэдэхгүй, зөвхөн “лайк” товчноос өөр сонголтгүй байдаг. Тиймээс Фэйсбүүк одооноос эхэлж, “лайк”-тай нэгэн адил “хайр”, “хаха”, “вав” “гунигтай”, “ууртай” гэсэн хариу үйлдлүүдийг цахим хуудсандаа нэмж  байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ


“Фэйсбүүк” шинэ хариу үйлдэлүүдтэй болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.