М-Си-Эс групп

М-Си-Эс Группын түүхэн замналыг эргэн харвал хөгжлийн үндсэн дөрвөн үе шатыг туулсан байдаг. Энэ нь улс орны тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн хөгжилтэй салшгүй уялдаатай нь мэдээж.

11687_359

Бизнесийн гараа

 

Анх 1993 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй М-Си-Эс компани байгуулагджээ. Тэд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Оюуны хөрөнгө оруулалтаар бизнесийн гараагаа эхэлсэн уг компани дөрвөн жилийн дараа гэхэд санхүүгийн хувьд харьцангуй чадавхижиж 1997 онд өөрсдийн хөрөнгөөр Интерпресс хэвлэлийн компанийг байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөжээ.

9ef89deae97c165586a3c94eb1f5d019

Импортын чиглэлээр ажиллаж эхэлсэн үе

 

Мөн ондоо тавилгын худалдааны Анун, компьютер, тоног төхөөрөмж борлуулалтын М-Си-Эс Электроникс компаниудыг байгуулж тухайн үед Монголын зах зээлд эрэлт ихтэй ч нийлүүлэлт дутмаг байсан бараа бүтээгдэхүүнүүдийг импортлох болжээ. Түүнчлэн өргөн хэрэглээний барааны зах зээлд дэлхийд алдартай “Procter & Gamble”-ийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод нийлүүлэх “Анунгоо” компанийг байгуулсан.

Үйлдвэрлэл, технологийн салбарт  үйл ажиллагаагаа өргөтгөсөн үе

1998 онд Спирт Бал Бурам компанид хөрөнгө оруулж үйлдвэрлэлийн салбарт хөл тавив. Уг үйлдвэрт дэвшилтэт техник технологи нэвтрүүлснээр улсын төсөвт жилдээ 1.5 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл төлдөг байсан бол 2008 он гэхэд 31.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өсч хөгжжээ.

2001 онд М-Си-Эс Кока-Кола компанийг байгуулж 2002 оноос дэлхийн брэнд ундаануудыг эх орондоо үйлдвэрлэх болсноор импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.

2005 онд Гоёо үйлдвэр М-Си-Эс Группын бүрэлдэхүүнд нэгдэж мал аж ахуйн түүхий эд, ноос, ноолуураар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж эхэлсэн.

Мөн Сингапурын “Asiа Pacific Breweries” компанитай хамтран 2007 онд Тайгер шар айргийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулснаар импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлсэн.
Түүнчлэн энэ үеэс барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьснаар өнөөдрийн М-Си-Эс Пропертийз Холдинг компанийн үндэс суурь тавигджээ.

odjargal

Хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтын үе

М-Си-Эс Групп 2008 оноос томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ажлууд байсан юм.

Ухаа Худаг аж үйлдвэрийн цогцолборын суурь тавигдаж улмаар 2010 оны 10 дугаар сард Энержи Ресурс компани “Мongolian Mining Corporation” нэрээр Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр үндэсний компаниудаас анхлан хувьцаагаа амжилттай гаргасан.

2011 онд Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд Монгол инженерүүдийн ур ухаан, оюуны хүчээр боссон анхны цахилгаан станц, анхны нүүрс баяжуулах үйлдвэр болон ус хангамжийн систем, хүнд даацын авто зам зэрэг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж ашиглалтанд оруулсан.

Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилготой М-Си-Эс Группын мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд нь Монгол хүн эх орондоо ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлжээ.

cfbf3f5e9be6f96big


М-Си-Эс групп
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.