Єнгєрсєн хугацаанд тvvнд олон тооны амраг, сvйт залуу, сексийн хамтрагч байсан юм. Vнэндээ бол Жанна хамтран ажилласан залуус болгондоо хайр зарладаг байсан.
Эрчvvд тvvнийг биш тэр єєрєє эрчvvдийг “ангуучлах” онцлогтой. Тvvнд мєнгєтэй хєрєнгєтэй, нэр хvндтэй бас царайлаг энэ тэр нь огт хамаагvй. Хамгийн гол нь секстээ сайн, єєрийнх нь хэрэгцээ, дур хvслийг л хангагч байвал болох нь тэр. Оросын зарим нэгэн мэдээллийн эх сурвалжууд Жанна хамтлагаа орхисон биш харин хамтлагийн гишvvд тvvнийг бараг дээдсийн хvрээний мэргэжлийн “янхан” болчихлоо хэмээгээд “хєєсєн” ч хэмээн бичиж байв. Vнэхээр тэр дур хvсэл дvvрэн нэгэн. Карибийн тэнгист аялж байхдаа єєрєєсєє найм дvv нэгэн “бацаантай” холбогдоод огт салж єгєхгvй болохоор нь хамтлагийн охид орхин “зугатаж” байсан удаа ч бий гэнэ. Ингээд тэрээр хэн хэнд дурлаж, хэрхэн тэдэнтэй зугаацаж байсныг хамтдаа сонирхоцгооё.
1. Бизнесмен Илья Мительман /2001-2005/
Хэвлэлийнхний vзэж байгаагаар бол Илья тvvний анхны эр гэнэ. Тэрээр шоу-бизнесийн ертєнцийг тvvнд нээн єгч “Блестящие”-гийн продюсер Андрей Грознийтой танилцуулж байжээ. Тэд сэтгэл хєдлєл, айр дурлалаар дvvрэн он жилvvдийг хамтдаа єнгєрvvлсэн. Бvр хуримаа хийх талаар ч тєлєвлєєд байсан. Илья бараг єдєр бvр л бvсгvйд vнэтэй бэлэг авч єгнє. Хариуд нь шєнє болгон Жаннатай жаргаж хононо. Машин, байр, алмаазан шигтгээтэй бєгж гээд… Жаннаг хvн болгон азтай эмэгтэй хэмээн зєв атаархана. Удалгvй Жаннаг хамтлагаасаа гаран бие даасан уран бvтээлээ хийхэд нь Илья мєн л дэмжиж байсан ч тvvнд хvvхэд гаргаж єгєх, гэртээ хоолоо хийгээд хvлээх журамтай эхнэр хэрэгтэй байжээ. Гэтэл бvсгvйн хувьд карьер болон зугаа цэнгэлтэй амьдрал таалагдаж байсантул тэр тайзаа сонгожээ. Ингэснээр мань хоёр урьдын адил найзууд хэвээрээ байхаар тохиролцон салжээ.
2. Жvжигчин Дмитрий Дюжев /2005 он гартал/
Дмитрийтэй єрнvvлсэн дурлалын романы талаар хvн бvр тєдий л сайн мэддэггvй. “Бригада” киноны од энэхvv залууг Жаннад vхэн хатан дурлаж гэрлэхийн тулд юугаа ч зориулахад бэлэн байгаа талаар тухайн vед шуугиад л байсан. Дмитрий энэ талаар нэг vг унагаагvй билээ. Харин Жаннагийн хувьд “Бригада”-г vзээд л тvvнд дурласан бас тэгээд цэргийн хэм хэмжээнд амьдралыг тєлєвлєдєг, сексдээ шаггvй сайн нэгэн гэх мэтээр магтан ярьдаг байлаа. Яахав тэд хэдийгээр харьцаагаа нуун далдалж байсан ч тэдний нэгэн шєнийг єнгєрvvлсэн зочид буудлын эзэн шєнє нь болж єнгєрсєн мэдээллийг бусдад дэлгэснээр асуудал ойлгомжтой болж билээ. Хуримын талаар тэд нэг бус удаа ярьж байсан гэж ойр дотныхон нь мэдээлдэг. Ингээд олны хэл амнаас “айсан” тэр хоёр шvтэгч, шvтэн бишрэгч гэсэн утгаараа байр байрандаа байхаар тохирчээ.
3. Влад Топалов /2005 оны зургаан сард/
2006 оны зургаан сарын сvvлээр хэвлэлийнхэн Жаннаг Сочид хєлєг онгоцонд Smash хамтлагийн дуучин Владтай хамт наран шарлаган дор амраглаж байхад нь “олзолжээ”. Тухайн vед Влад нэгэн бизнесмений хєлгийг хєлслєн зєвхєн Жаннагийн хамт аялалд гарсан байжээ. Уг байдалд цочирдсон Влад олон нийтэд тайлбарлахдаа Жаннатай эртний танил, найзууд хэвээрээ олон жил нєхєрлєж байгаа хэмээсэн байдаг. Угтаа бол Жанна тэр хоёр эртнээс тєлєвлєн Сочид зэрэг амралтаа тааруулан болзжээ. Наран шарлагын газрын халуухан янаглал нь ердєє 14 хоног байсан юутай харамсалтай вэ…
4. Жvжигчин Алексей Чадов /2006 оны дєрвєн сард/
2006 оны дєрвєн сард бvгд л MTV кино шагнал гардуулах ёслолийн vеэр тайзан дээр Жанна, Чадов хоёрын vнсэлцсэнийг ярьж байлаа. Тэд яаж халуухан vнсэлцдэгийг тэгэхэд харуулаад авсан. Тэд шинэ бvтээл дээр хамтран ажиллаж байхдаа vнсэлцдэг бас секс хийдэг сцений зураг авалтыг бvтэн єдрийн турш хийжээ. Ингэхдээ жинхэнээсээ бие биенээ хvсэн тэмvvлсэн vнсэлт болоод байгааг найруулаг нь ч анзаарч. Зураг авалт дуусаад тэд хаашаа ч юм сураггvй алга болсон. Хэсэг хугацааны дараа нэг нь Европоос, нєгєєх нь Америкаас эх орондоо иржээ. Мєрєє бууруулахын тод жишээ гэж энэ байх даа. Энэ удаагийн дурлал, секс хоёр сар ч хvрээгvй хугацаанд vргэлжилжээ.
5. Хоккеичин Александр Овечкин /2006 оны зун/
2006 оны найман сард “Их уралдаан” реалити-шоунд оролцохдоо Жаннатай учирсандаа, тvvнд татагдаж байгаагаа Овечкин олон нийтээс огт нуулгvйгээр ярьсан билээ. Зураг авалт дууссаны дараа тэдэнд тухтай уулзах боломж огт гараагvй байна. Тэгээд тэр оныхоо есєн сард нь тэд сая л нэг юм уулзжээ. Ингэхдээ тэд олны нvднээс далд байх газараараа Бээжинг сонгосон байв. Тэдний харьцаа нэг гурван сарын настай л байж.
6. Митя Фомин, «Hi-Fi» /2006 оны 11 сард/
2006 оны 11 сард хэвлэлийнхэн болон Оросын поп урлагийнхны дунд Митя, Жанна хоёрыг гэрлэх гэж байна гэсэн “шум” гараад байсан билээ. Хосууд vдэшлэг, хvлээн авалт болгон дээр хамтдаа ирж сvvлдээ Митя бvсгvйтэй сvй тавьсан хэмээн ярьдаг болов. Гэхдээ тэдний болон ялангуяа Жаннагийн энэ байдалд хvмvvс нэг л итгэж єгєхгvй байсан юм. Тэр vнэхээр асар богино хугацаанд тийм олон эрчvvдтэй учирч, амраглаад авсан болоод ч тэрvv тvvний энэ удаагийн сонголтыг эхнээсээ л удаах салалт хэмэн хvлээн авчээ. Митягийн хувьд Жаннаг анхны нєхєр болох бизнесмен Ильягаас салгасан нєхєр хэмээдэг. Гэвч vvнд баталгаа байхгvй тул одоог хvртэл таамаг хэвээрээ байгаа. Тэд зургаан сар сайхан шоудаад авсан. Нэр хvндээ ч багагvй єсгєсєн дєє.
7. Алексей Серов «Дискотека Авария» /2007 оны 07 сар/
Тухайн vед Жаннагийн амьдардаг байшингийн орцноос орж гарах болсон тэднийг хэвлэлийнхэн хараанаасаа огт салгаагvй юм. Алексей тэднийхээр байнга ирдэг болжээ. Гэхдээ Жанна дотно харьцаа огт байхгvй хэмээн байдлаас гарах алхам хийсээр байсан. Алексей зvгээр л тэднийг хэсэг хугацаанд амьдардаг байсан юи байх аа. Нэг єрєєгєє хєлслvvлж байгаа ч гэх шиг. Насанд хvрсэн хvмvvс тэгээд сэтгэл татам залуу, тачаангуй бvсгvй хоёр нэг дээвэр дор зvгээр л хамт амьдарсан хєрш болж гэнэ. Vvнд хэн ч итгээгvй ээ. Яахын аргагvй Алексей тvvний удаах амраг нь байсан юм.
8. Хєлбємбєгчин Каха Каладзе /2007 оны найман сард/
“Милан”-ны тоглогч Каха тэр хоёр нэгэн арга хэмжээний vеэр “Риц” зочид єуудєлд танилцжээ. Тэд зvгээр л сексинй хамтрагчид байсан юм. Ямар нэгэн хайр дурлал, ирээдvйн амьдрал гэж тэдэнд байгаагvй. Харьцаагаа нууц хэвээр нь vлдээхийг шийдсэн байна. Хэсэг хугацаанд олны нvднээс далдуур болзож байгаад тэр хоёр найзууд хэвээрээ бие биенийхээ амьдралын замыг хєєжээ.
9. Дмитрий Нагиев /2007 оны 11 сар/
Хэвлэлийнхэн ємнєх дуулиан нь намдаагvй байхад л жvжигчин Нагиев зураг авалтын талбай дээр Жаннаг халамжилж, тvvнд илт санаа тавих болсон талаар шуугиж гарлаа. Тэд “Шинэ жилийн тvvдэг” хэмээх кинонд хамт тоглож байсан юм. Угтаа бол уг киноны зураг авалт эхлэхээс сарын ємнє тэдний харьцаа зузаараад байж. Жанна Дмитрийг бvр гурван жилийн ємнєєс мэддэг байжээ. Гэвч бодит байдал дээр тэд хосу биш байжээ. Бас л зvгээр нэг зугаацаж байсан амрагууд байв. Тэгэсхийгээд хоёр тийшээ болов. Гол зорилго нь секс байлаа. /нагиевийн сексийн чалх, хvvнхvvд байнга тvvнийг хvрээлж байдаг талаарх элдэв мэдээлэл байдаг/.
10. Светлана Кузина /2003-аас 2006 он хvртэл/
2008 оны найман сард нэгэн шар хэвлэлд Жаннаг єєрийн багийн бvжигчин бvсгvйтэй амрагийн холбоотой хэмээн бичиж эхэллээ. Тэр ихэр эг ч дvv бvжигчид байсан. Света ба Катя Кузина. Тэд Жаннатай ажиллаад даруй гурван жил болоод байв. Гэрчvvдийн яриагаар бол Хабаровскт тоглолт хийж байх vеэр Света тvvнийг єрєєнд урьж л дээ. Тэр vдшээс л бvх зvйл эхэлсэн гэдэг. Тухайн vед Жанна хэдийгээр Митятай болздог байсан ч Света тvvнтэй эр хvнээс дутхааргvй амраглаж чаддаг байсан тул тvvнд илт татагдаад байжээ. Митягаас салах нэг шалтгаан нь энэ байсан байж болно. Хэвлэлийнхэн залуу бvсгvйчvvдийн халуухан дурлал, янаг амраглалын талаар дуу дуугаа авалцан бичиж гарлаа даа. Гэвч тэр хоёрын харьцаа цаашаагаа удаан vргэлжлэхгvй нь ойлгомжтой болж хоёр сарын дараа тэд “саллаа”. Жанна лесби амрагтаа зориулан дуу хvртэл зохион єєрєє дуулсан.
Сvvлийн роман… /2008 оны 10 сараас/
Одоо тэгвэл Жанна Фриске уран гулгагч Виталий Новиковтай болзож байгаа юм. Тэд єнгєрсєн шинэ жилээр “Мєстлєгийн vе” хэмээн уран гулгалтын шоунд оролцжээ. Хэн ч тэднийг гэрлэнэ гэдгийг хэлж мэдэхгvй байна. Жанна ч дээ гэх хандлага нэгэнтээ олны дунд бий болсон. Ямар ч байсан одоогоор хуруунд нь бєгж харагдахгvй байгаа. Секс хамтрагч, нэр хvндээ єсгєгч, нэрсийн жагсаалтын vргэлжлэл эсвэл гэрлэлт… Vvний аль нэгийг Жанна сонгоно. Ер нь тэр зєвхєн єєрєє л сонголтоо хийдэг юм.