Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр

Баян-Өлгий аймгийн Монгол-Турк сургуулийн есдүгээр ангийн сурагч Н.Айшолпан охины тухай өгүүлэх “The Eagle Huntress” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Гадаадынхны өгүүлж байгаагаар Монголын цорын ганц бүргэдчин охины амьдралыг өгүүлэх энэхүү киног  АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент” хийсэн юм. Нээлтээ хийсэн даруйдаа л дэлхий нийтийн анхаарлыг татаж, кино наадмуудад өрсөлдөж эхлээд байгаа юм. Тиймээс Н.Айшолпан охиныг “Монголын мэдээ” сонин өнгөрсөн “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэлээ. Монголчууд бид урлаг, спортын талбарт үнэхээр дууиан, шуугиан тарьж байна. Чөлөөт бөхийн дэвжээнд ялагдал гээчийг бараг л мэдэхгүй байгаа Каори Ичо аваргыг Монголын бөх П.Орхон 10:0-ээр яллаа.

Энэ ялалт дэлхийн бүхий л бөх сонирхогчдын “эрүүг мулталж” байгаа. Түүний хажуугаар Н.Айшолпан охины амьдралаар хийсэн баримтат кино урлаг, тэр дундаа кино сонирхогчдын анхааралд орчихоод байгаа юм. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охин Монгол түмний бахархал болоод зогсохгүй Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, нэртэй баримтат киноны гол дүрийг бүтээлээ. Түүний тоглосон баримтат кино нээлтээ хийж, Н.Айшолпан охин, аав, ээжийн хамт киноныхоо нээлтэд оролцсон юм.  “The Eagle Huntress” киноны дууг Австралийн нэрт дуучин Сиа дуулсан.

Энэ бол Монголын ард түмний уламжлалт амьдрал, ахуй дэлхий нийтэд ямар их гайхагдаж болохын нэг л жишээ юм.  Гэхдээ Н.Айшолпаны амьдрал дэндүүд өвөрмөц.  Баян-Өлгийн казах иргэд охидыг бүргэдийн анд сургах тохиолдол байдаггүй аж. Тиймдээ ч  цорын ганц бүргэдчин охин нь Н.Айшолпан. Түүний гэрийнхэн удмаараа бүргэдийн ан хийдэг аж. Зоримог чадалтай, тэвчээртэй охин маань бүргэдтэйгээ туулай, үнэг, хярс зэрэг ан хийдэг байна.  Бүргэд найман кг жинтэй бөгөөд ганц гар дээрээ суулгаад ан хийнэ, сургана гэдэг амаргүй. Тэгвэл Н.Айшолпан охинд Казак түмний бахархал болсон үндэсний соёл, бүргэдийн сүр хүчийг таниулах нь хамгийн сонирхолтой бахархалтай байдаг гэнэ лээ. Тиймдээ ч түүний амьдралын талаар өгүүлсэн баримтат кино хийнэ гэдэг гайхалтай хэрэг.

Гадныхан энэ гайхалтай амьдрал, ахуйг олоод харчихаж. Харин манайхан чадсангүй. Арай л хоцорчихлоо. Манай уран бүтээлчид “Ингэн нулимс”-аас авахуулаад монголын уламжлалт ахуйг харуулсан баримтат кино хийж, олон улсад шуугиулж чадсан. Тэгвэл бүргэдчин охины амьдралыг арай л олж харж чадсангүй. Гэхдээ яахав, Монголын нэр дэлхийд гарч байвал сайн л хэрэг. Ерөөс Н.Айшолпан охины амьдрал Монголыг дэлхийд гайхуулах олон гайхамшгийн нэг. Дэлхийн долоо гайхамшиг гэж хүний гараар бүтээсэн барилга, байгууламжууд бий. Тэгвэл Монголын амьдрал, ахуй соёл тэднээс дутахгүй гайхамшиг.

Бид тэр бүхнээ кино урлагаар дамжуулж, дэлхийд гаргаж чадвал олон улс биднийг сонирхоно. Бид өнөөдөр хэдэн толгой яриад л хэрүүл хийгээд суугаад байгаа. Тэгээд тэндээс олсон хэдэн төгрөгөө ард иргэддээ 10, 20 мянгаар нь тарааж өгчихөөд, төсвөө бүрдүүлэх гэж үйлээ үзэж, үсээ зулгааж сууна. Гэтэл гадны нэг нөхөр манайд ирээд, бүргэдчин охины тухай баримтат кино хийгээд, дэлхийд гайхагдаж байна шүү дээ. Бид одоо энэ зах зээлээ олж харж, дэлхийд гаргах цаг болсон. Манайд энэ мэт ахуй соёл маш их байгаа. Дэлхий нийтийн “эрүүг мултлах”-аар сонирхолтой өв соёл бий. Зөвхөн их хаадынхаа тухай кино хийгээд, дэлхийн зах зээл дээр гаргаж чадвал бид хэдэн зуун сая ам.доллар олж чадна шүү дээ. Ямар Монголд кино хийх сэдэв, хаад ноёдын түүх олдохгүй гэх биш.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд

Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex