Нүдний доод зовхи унжилтыг зогсоох гайхалтай аргууд

1becd4cbaed84f8bb6dfc1a9a61ba4a435eaed55Нас ахих эсвэл ядарч, шөнийн нойроо хангалттай авч чаддаггүй хүмүүсийн нүдний дооод зовхи унжиж, өөх хуримтлагдан хүүдий шиг сунадаг. Гоо сайхны хагалгааг голдуу 30 гарсан залуу эмэгтэйчүүд хийлгэж, унжиж суларсан арьсаа татуулж байна.

Нүдний дор уутанцар үүсэх нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд хэд хэдэн онцлог ялгаатай байдаг.

Архи хэтрүүлэн уудаг эрчүүдийн хувьд бие организмд нь иээхэн хэмжээний шингэн агуулагддагаас шалтгаалан хавантаж, уутанцар үүсдэг байна. Мөн талх, хиам зэрэг натрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, шөнө давс ихтэй хоол хүнс идэх, нойргүйдэх, стресс, сэтгэлийн гутралд орох, тамхи зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эрчүүдийн нүдний доод зовхи хавантан унждаг байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, пудр, зовхины тос зэргээ арилгахгүй унтах, нүүрний арьсанд зориулсан тосыг зовхиндоо түрхэх, гормоны өөрчлөлт, жирэмсэн үеийн цусны эргэлт зэргээс шалтгаалдаг байна.

5mjpofneknrsecb63do767cbgf_b

Нүүрэндээ мэс хүргэх шийдвэрт хүрэхээсээ өмнө дараах мэдээлэлд анхаарлаа хандуулж, туршаад нэг үзээрэй

1. Цэвэр сүү:

Нүдний суларч унжсан арьсыг сэргээхэд танд хүйтэн цэвэр сүү тус болно. Амино хүчил, уураг, А, Д амин дэмээр баялаг сүүний хүчил нь нүдний дор үүссэн хаванг арилгах шидтэй. Сүүг цэвэр алчууранд шингээгээд нүдэн дээрээ 15 минут тавихад нүдний хаван арилна.

2. Зүсэм өргөст хэмх:

Нүдэнд зориулсан хамгийн их үр өгөөжтэй уламлалт аргын нэг нь зүсэм өргөст хэмхийг 30 минут нүдэн дээрээ тавих арга байдаг. Өргөст хэмхэнд хаван, улайлт, үрэвслийг арилгах антиоксидант агуулагддагаас гадна тайвшруулах үйлчлэл үзүүлдэг.

Судасны хананы тэлэлтийг нарийсгаж, нүдийг тойрсон хаванг бууруулдаг. Өргөст хэмхийг зүсч нүдэн дээрээ 30 минут тавьж болохоос гадна шүүсийг нь ч мөн ашиглаж болдог. Ингэхдээ өргөст хэмхээ шахаж гарсан шүүсийг нь хөргөгчиндөө 20 минут байлгах хэрэгтэй. Ингэснийхээ дараагаар хөвөн даавуунд шүүсээ шингээн нүдэн дээрээ 15-20 минут тавих хэрэгтэй. Үүнийхээ дараагаар бүлээн усаар нүдээ угаагаарай.

3. Түүхий төмс:

Төмс шингэнийг өөртөө дээд зэргээр шингээдэг хүнсний бүтээгдэхүүний нэг гэгддэг. Хэрвээ танд өргөст хэмх, сүү байхгүй тохиолдолд түүхий төмсийг нүдэн дээрээ тавьж хавангаа багасгах боломжтой. Цэвэрлэж угаасан төмсөө нимгэн зүсч нүдэн дээрээ 10 минут тавихад л хангалттай. Эсвэл төмсөө няцалж, самбай даавуунд хийгээд нүдэн дээрээ 10 минут тавихад зовхинд агуулагдаж байгаа шингэн хаван ул мөргүй арилна.

4. Өндөгний уураг:

Нүдний эргэн тойрны арьсны цусны эргэлтийг сааармагжуулахад өндөгний уураг тусалдаг. Түүхий өндөгний цагаан хэсгийг ялган авч, нүднийхээ эргэн тойронд иллэг хийх байдлаар 15-20 минут орчим байлгана. Ингэснийхээ дараагаар бүлээн эсвэл хүйтэн усаар угаагаарай.

2375-02

5. Ууттай цай:

Хар эсвэл ногоон ууттай цайг нүдийг хуурайшиж, хавагнахад хэрэглэж болдог. Байгалийн гаралтай танин зэрэг цусны эргэлтийг саармагжуулдаг цай нь нүдний эргэн тойронгийн арьсыг тайвшруулж, хаванг бууруулдаг. Аягатай цайндаа 2 уут цай дүрээд тасалгааны хэмд хүртэл нь хөргөх хэрэгтэй.

Ингэж хөргөсөн цайгаа нүдэн дээрээ 15-30 минут тавих юм. Ингэснийхээ дараагаар нүүрэн дээр үлдсэн цайны толбыг болгоомжтой угааж цэвэрлээрэй. Ууттай цайг долоо хоногт 1-2 удаа хэрэглэснээр та нүдний доод зовхины унжилтыг бүр мөсөн мартах болно.

6. Хүйтэн халбага:

Хүйтэн төмөр нь мөн л нүдийг тойрсон цусны эргэлтийг саармагжуулж, хавантахаас сэргийлдэг байна. Хэрвээ та маргааш нүд тань хавантаж босч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа бол /уйлж сэтгэлээр унах гэх мэт/ орой унтахынхаа өмнө 2 халбага хөргөгчиндөө хийгээд хоно. Өглөө нь хүйтэн халбагаа нүдэн дээрээ тавьж хавантаж хавдсан нүдээ энгийн төрхөнд нь оруулж болдог. Гэхдээ халбага хэт хүйтэн байвал цэвэр даавуу, нусны алчуур зэргээр жийрэглэж болно.

7. Хүйтэн ус:

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хүйтэн усны аргыг дээр дурьдсан хүнсний бүтээгдэхүүн, эсвэл хөлдөөсөн халбага гарын дор зүйлс байхгүй нөхцөлд хэрэглэж болно. Мөн л цусны эргэлтийг саармагжуулдаг ач тустай хүйтэн усанд цэвэр алчуур норгож, илүүдэл усыг нь мушгиад хэдэн минут нүдэн дээрээ тавьж болно.


Нүдний доод зовхи унжилтыг зогсоох гайхалтай аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex