Хүмүүсийн өмнө ярихдаа чичирдэг үү?

o-PUBLIC-SPEAKING-facebookЯриа хийж байхдаа хэрхэн сандрахгүй байх вэ? Дараах зөвлөгөө танд заавал хэрэг болно.

1. Эхлээд ганцаараа байхдаа ярих зүйлээ бэлдэж, дадлага хий. Дараа нь ганц юм уу, хэдэн хүмүүсийн өмнө бас дадлага хийгээрэй.

2. Та хүмүүсийн өмнө дадлага хийхээсээ эмээж, эсвэл хэн нэгэн хүнийг олж чадахгүй бол толины өмнө хийж болох юм.

3. Яриандаа ямар нэг нэмэлт зүйлүүдийг оруулаарай. Зураг, гол санаануудынхаа жагсаалт, эсвэл зорилго гэх мэт.

4. Хэрвээ та ямар нэг нэмэлт зүйлийг оруулсан бол тухайн зүйлээ тайлбарлах үедээ яриа болж байгааг бага зэрэг мартан, тайван бус байх нь багасах болно.
100_5c903b36128915d8da997ca565a42bc905b2b00f
5. Боломжтой бол яриа хийх газартаа өмнө нь нэг удаа ч гэсэн дадлага хийвэл сайн.

6. Сонсогч хүмүүсийн бага зэрэг дээд талд нь хандаж, эсвэл хэд хэдэн цэг олоорой.

7. Яриагаа эхлэхээс өмнө гүнзгий амьсгаа ав.

8. Өөрийхөө дуртай хувцсаа өмс.

9. Сонсогчид дундаас хэдэн хүмүүсийг сонсож аван тэдэнтэй ярилцаж үз.

10. Хэрвээ та яриан дундаа алхаж болох бол хаашаа ямар зүгт алхахаа тооцох хэрэгтэй. Энэ байдал таныг тавгүй байдлаас бас гаргаж чадна.

11. Яриагаа эхлэхээсээ өмнө та ариун цэврийн өрөөнд орж биеэ бэлтгээрэй. Та гараа сэгсэрч ч болно. Энэ нь таны биеийг суллана.

12. Яриа хийхээсээ өмнө эрүүл хоол идэх хэрэгтэй.

13. Та яриа хийж байхдаа хүмүүсийн толгойны дээд хэсэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь танд хүмүүстэй нүдээрээ харьцахад тань тус болж, таныг итгэлтэй харагдуулна.

14. Мөн өмнөх өдөр нь их хэмжээний ус уух шаардлагатай.
40b39c97f0bccb125c976e9d205435fa
15. Сайтар унтаж амраарай.

16. Та хэвийн, энгийн үед ярьж байгаа мэт санагддаг болох хүртлээ дасгал сургуулилт хийх хэрэгтэй.

17. Ярьж байхдаа гартаа ямар нэг цаас барих нь жижиг хөдөлгөөн болгоныг дэвэргэж, үйлдэл бүр хэтрүүлэгтэй харагдана. Хэрвээ танд үнэхээр тэмдэглэгээ хэрэгтэй бол түүнийгээ бичээд ширээн дээрээ байлгаж болно. Мөн жижиг лавлах картан дээр бичиж болно.


Хүмүүсийн өмнө ярихдаа чичирдэг үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.