МҮОНТВ-ийн шинэ нүүр царай бол нэвтрүүлэгч Д.Одзаяа сүүлийн үед үдэш бүр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзах болсон.
Чадварлаг нэвтрүүлэгч маань саяхнаас хүслээ биелүүлж агаарын йогоор хичээллэх болсон сурагтай. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Анхлан суралцагч Агаарын йогоор хичээллэх юмсан гэж хүсдэг байлаа /эхэлсэн цаг нь л ид ажлын үеэр болж таараад тасалчих гээд байгааг эс тооцвол/ хүн гэхдээ хүссэн зүйлдээ өглөө тавд босоод ч хамаагүй цаг гаргадаг л юм байна. Сайн багш нартай хичээллэж байгаа болохоор тун удахгүй сайжрах байхаа” хэмээн бичжээ.