Хар батга нь арьсны бөглөрөлтөөс болж үсний уутанцарт үүссэн жижиг овойлт юм. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хар батганаасаа салахын тулд олон арга хэрэглэдэг ч үр дүнгээ өгөх нь ховор. Бид танд зөвлөхөд танд нэг ширхэг шүдний сойз байхад л хангалттай.
Хэрэглэх заавар нь маш энгийн
Эхлээд та нүүрээ чийглэн өөрийн хамар болон батгатай хэсгүүдээрээ сод түрхэнэ. Үүнийгээ маск болгон 5 минут тавьсны дараа сод арьсны гүнд нэвтэрч хар батганд хүрч үйлчилсэн байх учир зөөлөн үстэй сойзоор жигд үрж өгөх юм. Харин дараа нь бүлээн усаар угаагаад л боллоо. Хямд бөгөөд гэрийн нөхцөлд хар батганаасаа салж болох энэхүү аргыг та заавал туршиж үзээрэй.
Эх сурвалж. Mongolcomment.mn
Э.Намуунзаяа