НИЙСЛЭЛ САЛАТ хийх амттай жор

Төмс
6-7 ширхэг
Өндөг
3-4 ширхэг
Сонгино
1-2 ширхэг
Майноз
150-170 гр
Гич
1 хоолны халбага 1 хоолны халбага = Шингэн – 15мл, Хуурай – 15гр
Давс
1/2-1 цайны халбага 1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай – 5гр
Хар перц
1/2 цайны халбага 1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай – 5гр
Ногоон майлз
60 гр
Хиам
150-180 гр
Өргөст хэмх
1 ширхэг
Яншуй
50-60 гр

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар дөхсөөр л байна. Ууц, бууз бэлтгэх гээд олон олон ажил ар араасаа хөвөрдөг шүү дээ. Тэгвэл буузны амттай сайхан хачир болдог Нийслэл салатыг хэрхэн хийх жорыг хүргэж байна.

30 min

  1. 1

    Төмсийг угааж хальслаад жижиг дөрвөлжин хэлбэртэйгээр хэрчинэ.

  2. 2

    Хэрчсэн төмсөө усанд хийж 15-20 минут зөөлөн болтол нь чанана. Хэт удаан чанавал төмс нялцгай болж салат хийхэд тохиромжгүй болдог. Чанахдаа 1/2-1 цайны халбага давс хийж чанаарай.

  3. 3

    Ингээд төмсийг уснаас сайтар шүүж аваарай.

  4. 4

    Өндгийг мөн буцалсан усанд хийж 10-12 минут чанана.

  5. 5

    Ингээд чанасан өндөг, төмсийг хөргөгчинд хийж 15-20 минут хөргөнө. Ингэснээр салат хийхэд тохиромжтой амттай болдог.

  6. 6

    Үүний дараа өндгийг төмстэй адил хэмжээгээр жижиглэн хэрчинэ.

  7. 7

    Сонгиныг үрж жижиглэн хэрчинэ. Мөн 150-170гр майноз /цөцгий хэрэглэж болно./, 1 хоолны халбага гичийг саванд хольж хутгана.

  8. 8

    Өндөг, төмсийг хольж хийгээрэй.

  9. 9

    Мөн хэрчсэн сонгино, хиам, майлз, өргөст хэмх, бууцай эсвэл яншуйг жижиглэн хэрчиж хийгээд давс, хар перцээр амтлаад сайтар хутгаж холиод хөргөгчинд дор хаяж 30 минут хөргөөж амраагаарай.

  10. 10

    Амт оруулах үүднээс 1/2 цайны халбага уксус /цуу/ хийж хутгаж болно шүү.

  11. 11

    Та салатыг улам аривжуулахыг хүсвэл чанасан лууван, вандуй, эрдэнэ шиш хийж баяжуулж болно.

  12. 12

    Ингээд шинэхэн ногоон сонгиноор амтлаарай.

  13. 13

    Салат тансаг сайхан үнэртэх болно.

  14. 14

    Цагаан сарын буузны амтат салат бэлэн боллоо.


НИЙСЛЭЛ САЛАТ хийх амттай жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.