Хүүхэд бүрийн өсөлтийн эрчим ялгаатай боловч дунджаар жилд 4-7кг-аар нэмэгдэж, 8 см-ээр өсдөг байна.
Хүүхдийн хөдөлгөөн болон бие бялдрын хөгжил:
· 4 настай хүүхэд
· Дуу дуулна
· Нэг хөл дээрээ үсэрнэ, харайна
· Бөмбөг шиднэ, барьж авна
· Хүний дүрсийг 3 хэсгээс бүрдсэн байдлаар дүрслэн зурна
· 10-аас дээш ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг хялбархан эвлүүлж тоглоно
· 5 настай хүүхэд
· Утсан дээгүүр харайна
· Аливаа зүйлийг эсрэгээр ярина
· Нүдээ анин нэг хөл дээрээ тэнцвэрээ барин зогсоно
· Хайч хэрэглэж сурна
· Зургийг дуурайлган зурна
· Гутлаа үдэж сурна
· Өөрөө хувцаслана
· Байнгын шүд ургаж эхлэнэ
· 4 настай хүүхэд
· Ойролцоогоор 1500 орчим үг хэрэглэнэ
· 4-5 үгээр өгүүлбэр бүтээн ярина
· Өнгийг ялган танина
· Үлгэр ярих дуртай болно
· Зарим муу, буруу үг хэллэг хэрэглэнэ / байнга давтан сонсдог үгс/
· Цаг хугацааны баримжаатай болж эхэлнэ
· Бусдыг хайхарч анхаарч эхэлнэ
· Эцэг эхийнхээ хэлснийг биелүүлэх боловч буруу зөвийг ялгахгүй.
· Өөрийн бодсоныг бүтнэ гэж итгэдэг
· Бодит болон хийсвэр байдлын ялгааг ойлгож эхэлнэ
· Ойролцоогоор 2000 орчим үгийн баялагтай
· 6-8 үгтэй өгүүлбэр хэрэглэн ярина
· Сар болон долоо хоногийн өдрүүдийг нэрлэнэ
· Мөнгөн тэмдэгтийг нэрлэнэ
· Шат дараалсан заавар зөвлөгөөг ойлгоно
· Цаг тутамд ярина
· Цаг хугацааг баримжаалах чадвар сайжирна
· Дэлхий ертөнцийн талаар танин мэдэх сонирхол ихэснэ
· Эцэг эхийнхээ дүрэм журмыг найзуудынхаа аав ээжийнхтэй харьцуулж эхэлнэ
· Гэрийн хаяг, утасны дугаараа тогтооно
· Үсэг ялган унших чадвартай болно
· 4 настай хүүхэд
· Өөрийн гэсэн тусгаар байдлаа улам хадгалж эхэлнэ, аливаа зүйлийг өөрийхөөрөө хийх гэж оролдоно
· Бага зэрэг хувиа бодсон байдал илэрнэ, бусадтай өөрийн зүйлийг хуваахыг хүсэхгүй
· Төсөөллийн хамтран тоглогчтой болно
· Ах дүү нартайгаа муудалцаж, маргалдаж эхэлнэ
· Мөн ихэнхдээ олон дунд бусадтай тоглоно
· 5 настай хүүхэд
· 4 настай үеээ бодвол харьцангуй нийтэж, хариуцлагатай болно
· Бусдыг инээлгэж, баярлуулахыг хүснэ
· Эцэг эхтэйгээ сайн харилцаатай байна
· Хоол хийхийг хүснэ, спорт тоглоомоор тоглож эхэлнэ
www.emch.mn