“Mi Amor” дууны клипэнд нүцгэлээд аавдаа загнуулсан захирал бүсгүй

“Хувьсал” продакшны жүжигчин болоод байгаа загвар өмсөгч О.Мөнхдалай сүүлийн үед охид хүүхнүүдийн анхаарлыг ихээр татаж яваа нэгэн. 2009 онд “Азийн топ модель” өргөмжлөл гардаж, “Гоёл-2011” наадмын “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр тодорч байсан тэрбээр яах аргагүй орчин цагийн сайхан залуусын нэг гэдэг нь үнэн. Гэхдээ олны танил боллоо гээд хамраа сөхөж, хамаг үнэтэй цайтай бүхнийг биедээ наах гэж оролдоогүй О.Мөнхдалай маань гурван ч хүүхдийн аав учраас тэр биз.

Түүний эхнэр болох загвар өмсөгч Г.Зулгэрэл 2008 онд “Камертон”  хамтлагийн дуучин А.Мэнд-Амарын “Mi Amor” дууны цуврал клипэнд тоглож байсныг уншигчид маань мэдэх болов уу. Загварын бусад бүсгүйчүүдийг бодвол, тийм ч өндөр нуруутай харагддаггүй эл шавилхан бүсгүй өдгөө гурван хүүхэд төрүүлсэн ч гоолигхон хэвээрээ л гунхаж явна лээ.

Хамгийн сонирхолтой нь, 20-иодхон насандаа фото моделиор ажиллаж эхэлсэн Г.Зулгэрэлийг тухайн үед “Mi Amor” дууны клипэнд нүцгэн тоглолоо хэмээн аав нь чамгүй зэмлэсэн гэдэг. Бүр загвар өмсөхийг нь хүртэл хориглосон учраас тэрбээр “Ахиж иймэрхүү клипэнд нүцгэлж, олны анхааралд өртөхгүй” гэдгээ амласнаар хүсэл сонирхолдоо үнэнч үлдсэн тухайгаа ярьсан байдаг. Загварын хосууд маань хамтдаа “Queen Chicken” түргэн хоолны сүлжээны бизнес эрхэлдэг бөгөөд хүссэн үедээ л томоохон шоу тоглолтод оролцдог юм билээ.

Б.СОДОН

PHOTONEWS.MN


“Mi Amor” дууны клипэнд нүцгэлээд аавдаа загнуулсан захирал бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.