МУГЖ С.Жавхлангийн хүү ээжийнхээ “Зургаан ханатай гэр” дууны клипэнд тогложээ

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг өнөөдөр “Зургаан ханатай гэр минь” дууныхаа клипийг үзэгч, сонсогчиддоо өргөн барилаа. МУГЖ, дуучин С.Жавхлангийн гэргий болсноос хойш “Шуранхай” хамтлагаа бүрмөсөн орхисон тэрбээр уртын дууны бие даасан цомгоос өөр хувийн уран бүтээл гэхээр зүйлгүй өдийг хүрчээ. Сүүлийн хоёр гурван жилд нөхөртэйгээ хамтарч хэд хэдэн дуу дуулсан Г.Эрдэнэчимэг саяхнаас өөрийн бие даасан уран бүтээлд анхаарч байгаа бололтой.

Урлагийн тайзнаас улс төрд хүч үзэхээр шийдээд байгаа эр нөхөртөө тэрбээр Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хөөрхөн охид, Б.Цэгц хүүгээ төрүүлж өгсөн. Жинхэнэ монгол ахуй соёлыг гэр бүлдээ нэвтрүүлсэн сайн эзэгтэй хэмээн нөхрийнхөө ах дүү, найз нөхдөд хүндлэгдэж яваа дуучин бүсгүй маань бага хүүгээ олонд харуулалгүй удсан.

Тэгвэл өнөөдөр олны сонорт хүргэж, мэлмийг мялаасан “Зургаан ханатай гэр минвь” дууныхаа клипээр Б.Цэгц хүүгээ танилцуулаад авчээ. Өдгөө хэдхэн сартай бяцхан хүү нь хэрхэн өсч бойжиж буйг ийнхүү дэлгэсэн тэрбээр МУГЖ С.Жавхлангийн удам залгах нуган үрийг төрүүлж сэтгэл нь амарсан гэдэг. Дуучин хос өмнө нь “Хар хархан харц” дууныхаа клипэнд хоёр охинтойгоо хамт тоглож байсан билээ.

 

Б.СОДОН

PHOTONEWS.MN


МУГЖ С.Жавхлангийн хүү ээжийнхээ “Зургаан ханатай гэр” дууны клипэнд тогложээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.