Зан ааш ба загварын ертөнц

178833-05022016-1454647881-714203986-;sndnmЗагвар өмсөгчдийн зан араншин тэдний хэр их орлого олохыг нь тодорхойлдог

Загвар өмсөгчид өнөө цагт хамгийн их орлоготой, нэр нөлөө хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах болсон. Тэд улам л олон талын авьяас чадвартай болж, эмэгтэйчүүдийн төгс хувилбар болсоор байна. Гэхдээ загварын салбарын өндөрлөгт очих хүртэл амар биш. Тэд бие болон сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн байх шаардлагатай.

Сингапур болон Хонконг улсын загварын агентлагуудтай албан ёсны гэрээ хийн ажиллах мэргэжлийн монгол загвар өмсөгчид цөөн хэд бий. Тэнд тэдний шоу тус бүрийн алхаа дунджаар 200-500 ам.доллар бол, нэг зураг авалт нь 500- 2000 ам.доллараар хэмжигдэнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Дэлхийн таван хотноо салбартай “IMG” загвар өмсөгчийн агентлагаас алдартай моделууд олон төрсөн. Алдартай гэдэг үгийн ард тэдний жилд дунджаар олдог хоёр сая ам.долларын орлогоос эхлээд дэлхийн олон алдартай брэндийн нүүр царай болсон түүхүүд хамт явж буй. “IMG” агентлаг нь модел шалгаруулан авахдаа охидын бие, өвөрмөц төрхөөс гадна ар тал буюу гэр бүлийн намтар, авьяас, харилцаа болоод сэтгэл зүйн байдлыг нь тун их анхаардаг.

Ихэнх мэргэжлийн загварын агентлагууд чин сэтгэлээсээ загвар өмсөгч болохыг хүсэгчдээс илүү өөрийн гоо үзэсгэлэнгээ мэдэж амжаагүй, загварын салбарт хөл тавих бодолгүй байгаа охидыг онцолж, од болгосон түүх цөөнгүй. Викториа секретийн сахиусан тэнгэрүүд ч загварын ертөнцөд хөл тавьсан түүхээ ярихдаа өөрсдийн хичнээн ичимхий, царай муутай, том биетэй охид байснаа нуулгүй ярьдаг.

Загварын салбарт хөл тавих бодолгүй байгаа охидыг онцолж, од болгосон түүх цөөнгүй

Тэдний ихэнх нь “Oйр дотнынхныхоо санал болгосны дагуу загварын агентлаг руу явтал хэн нэгэн мэргэжлийн хүний нүдэнд өртөж загварын зах зээлд хөл тавьсан” хэмээн ярьдаг. Мэргэжлийн загвар өмсөгчдийн биеэ авч яваа байдал, амьдралын хэв маяг хэдэн зуун эмэгтэйчүүдэд сайнаар нөлөөлөх чадвартай.

Хамгийн үнэтэй загварын тайз Викториагийн нууцын багийнхан ч загвар өмсөгчдийн эелдэг, найрсаг, ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх чадварыг нь шалгаад “сахиусан тэнгэр” болох эсэхийг нь шийднэ. Сайн анзаарвал тэд хэчнээн сайхан дулаан инээмсэглэлтэй байдаг гээ ч.

Кара Дэливэйн

Загварын зах зээлд загвар өмсөгчдийн биеэ авч явах байдал хамгийн чухал. Бусдаас хавьгүй намхан биетэй ч Английн загвар өмсөгч Кара Дэливэйн хэрхэн бүхий л брэндийн нүүр царай болж, хамгийн үнэтэй загвар өмсөгчөөр шалгарсан талаар бүгд л гайхаж байв. Энэ асуултад дизайнерууд “араншин” гэдэг ганц л үгээр хариулсан юм. Английн хатан хаанаас эхлээд гудамд таарсан өсвөр насны шүтэн бишрэгч охидтой ч хөгжилтэй, сонирхолтой яриа өрнүүлж чаддаг нь түүнийг од болгосон хэмээн хэвлэлийнхэн онцолдог.

Кара Дэливэйн

Түүнчлэн загварын ертөнцөд үргэлж байх хумигдмал, эмэгтэйлэг, тачаангуй өнгө аясыг тэр эвдэж чадсан хэрэг. Хааяа ч гэсэн муухай царайтай, арзгар үстэй, тийм ч хөөрхөн биш байдалтайгаар нууц дурангуудад “албаар” өртөх нь хөгжилтэй биш гэж үү. Загвар өмсөгч гэхээрээ л туйлын эмэгтэйлэг байх ёсгүй шүү дээ гэдэг санааг Кара өөрийн үйлдлээрээ үзүүлж чаджээ.

Лю Вин

Түүнчлэн мэргэжлийн загвар өмсөгчид ажил хэрэгч, зохион байгуулалттай байх шаардлагатай. Хятадаас гаралтай загвар өмсөгч Лю Винээс хэрхэн өнөөгийн өндөрлөгт хүрсэн талаар нь асуувал “Нэгт чи байнга инээмсэглэх хэрэгтэй бөгөөд бусадтай нөхөрсөг албан ёсны харьцаатай байх нь чухал. Танилын хүрээгээ нэмэх нь чухал ч гэсэн шинэ танилууддаа сайхан сэтгэгдэл үлдээх нь бүр ч чухал. Хоёрдугаарт, утасны дуудлага, цахим шуудангаар ирэх захидлуудад цаг алдалгүй хариулж байх хэрэгтэй. Бүр 24 цагийн турш гэдгийг сайн анхаараарай. Гуравт товлосон цагаасаа үргэлж эрт очиж бай. Хоцрох талаар бодоод ч хэрэггүй. Дөрөвт өөртөө анхаарал тавьж хоолны хатуу дэглэмийг мөрдөхөөс гадна, дасгал сургуулилтаа хэзээ ч бүү тасла. Мөн өвдөж болохгүй” хэмээн хэлсэн нь бий.

Загварын салбар цаг үргэлж шинэчлэгдэн, өнгө төрхөө хувиргаж байдаг. Гэхдээ ганц зүйл оршин тогтоносоор байх болно. Тэр бол шинийг эрэлхийлэх, мөрөөдөл, төсөөллөө бодит болгох.

Г.Чимэдлхам

Засгийн газрын мэдээ


Зан ааш ба загварын ертөнц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex