Хайртай хосууд хамт амьдрана гэдэг харьцааны том урлаг юм шүү!

201305213154097388proposal_HomeАз жаргалтай хосуудыг бид бүхэн зөвхөн кинон дээрээс л олж хардаг шүү дээ. Гэхдээ яагаад энэ харсан зүйлээ бодит болгож болохгүй гэж. Ингэхийн тулд мэдээж хэрэг суралцах хэрэгтэй.

Бие биенээ халамжил:
Анхаарал халамж гэдэг хосуудын харилцааны хамгийн чухал зүйл юм. Учир нь хүн хайр халамжаар үргэлж дутаж явдаг. Хүн амьдралдаа ямар нэгэн зүйлээр дутагдаж гачигдаж явсан ч гэсэн хэн нэгнээр халамжлуулж, хэн нэгний анхааралд байна гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг юм.

Иймд хоёр биендээ хайр халамжаа харамгүй зориулж байх хэрэгтэй.

Буулт хийхээс бүү татгалз:
Хичнээн аз жаргалтай гэр бүл байлаа гээд асуудалгүй бас маргаан зөрчилдөөнгүй амьдарна гэж үгүй. Заавал том зүйл гэлтгүй энгийн, жижиг сажиг зүйлээс хүртэл санал бодлын зөрөлдөөн гардаг шүү дээ.

Тухайлбал, амралтын өдрөөр бүсгүй нь кино үзэх, дэлгүүр хэсэх аль эсвэл паркаар зугаалмаар байдаг. Харин залуу нь салхинд гарах, гэртээ хоол хийж идээд сайхан амрах, найз нөхөдтэйгээ хамт байх сонирхолтой байдаг.
tumblr_lywomojwxg1r0fxy7o1_500
Энэ тохиолдолд харилцан ярилцсаны үндсэн дээр удаадаа чинийхээр болъё харин дараагийн удаа миний хүсэлтээр болно шүү гэж хэлээд буулт хийх нь зүйтэй.

Нэгнийгээ ойлгодог бай:

Ямар нэгэн асуудал хэн нэгэнд нь тулгарахад аль эсвэл санаандгүй буруу зүйл хийхэд нь эхний удаадаа ойлгож, тусалдаг байх. Харин энэ үед нь түүнийг шууд зэмлэж, буруутгах хэрэггүй.

Хоёр биенийхээ үзэл бодолд халдах хэрэггүй:

Хэдий нэг гэр бүлийн хоёр хүн байлаа гээд аливаа зүйлийг үзэж дүгнэх үзэл бодол нь харилцан адилгүй байдаг. Иймд чиний буруу, миний зөв гэж хэн хэнийхээ үзэл баримтлалыг буруушааж няцаах гэж оролдсоны хэрэггүй юм.

Харин ч эсрэгээрээ авах санаа оноог нь авч, санал нэг байгаагаа илэрхийлэх нь хамгийн зөв зам юм.

bed-couple-hug-love-sleep-favim-com-267101


Хайртай хосууд хамт амьдрана гэдэг харьцааны том урлаг юм шүү!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.