Өглөө бүр нимбэгтэй ус уух 10 шалтгаан

1902786_280185985473578_1546534904_n
Нимбэг хэмээх шидэт жимсний шүүсийг усанд найруулж уухад эрүүл мэндэд маш их тустай. Ялангуяа өглөө босонгуутаа ууж дадвал сайн гэнэ.

Харин савласан нимбэгтэй ус уух хэрэггүй. Түүнд сульфит ихээр нэмсэн байдаг.

Ингээд нимбэгтэй усны гол 10 ач холбогдлыг хүргэж байна.

1. Дархлааг сайжруулдаг

Нимбэг нь С витаминаар баялаг тул ханиаднаас урьдчилан сэргийлдэг. Мөн калигаар арвин тул тархи мэдрэлийн үйл ажиллагааг тэтгэнэ.

2. Сэтгэл санааг дээшлүүлдэг

Хүн эрч хүчийг авахдаа хоол хүнсэн дэхь атом, молекулаас авдаг. Тэгвэл нимбэгэнд сөрөг цэнэгтэй ионууд бусдаас илүү байдаг тул шингэх үедээ хүний биенд эрч хүч өгдөг гэнэ.

3. Элгийг цэвэрлэнэ

Нимбэгний хүчил элэгнээс ялгарах ферментыг нэмэгдүүлдэг тул цэвэрлэх явцад нь дэмжлэг үзүүлдэг.

4. Хоол шингэлтийг нэмэгдүүлнэ

Нимбэг нь элэгнээс цөсний хүчил ялгаруулалтыг нэмэгдүүлснээр хоол боловсруулалтыг дэмжиж өгдөг байна.

5. Жин бууруулахад нэмэртэй

Нимбэг нь пектины эслэгээр баялаг учраас өлсөх мэдрэмжийг дарж өгч хэт хооллолтоос сэргийлж, жин бууруулахад нэмэр болдог.

6. Шээс ялгаруулдаг

Нимбэгний шүүс шээс ялгаруулалтыг нэмэгдүүлж биен дэх хорт бодисуудыг хөөж гаргадаг.

7. Арьсыг цэвэрлэнэ

Витамин С нь арьсан дахь үрчлээ, толбо зэргийг багасгадаг. Цусан дахь хорт бодисыг цэвэрлэдэг тул үүнийг дагаад арьсыг ч бас цэвэрхэн, өнгөлөг болгодог.

8. Ам цэвэрлэдэг

Шүдний өвчлөл, буйлны үрэвсэл зэргийг бууруулж амны хөндийг цэвэрлэж өгдөг.

9. Цусны даралтыг бууруулна

10. Цэр ховхлох үйлчилгээтэй


Өглөө бүр нимбэгтэй ус уух 10 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.