Бүсгүй хүн гэж (18+)

Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулж монголчуудын ам дамжин өгүүлж ирсэн “Салхин хийгээд сарны явдлын тухай хууч”, “Аман яриа”, “Энгэр зөрүүлэх ёсны нарийн учир”, “Бадарчингийн паян”, “Хүмүүнийг шинжих судар сэлт”-ийг эмхэтгэн гаргасан Түүх судлаач С.Очийн “Үдшийн хууч” нэртэй номонд багтсан бүтээлүүдээс хүргэж байна.97702f39d3481dc3great
Бурхан багш хорвоо ертөнцийн амьтай болгонд буян болж бэлгэ эрхтэн хайрлаж гэнэ. Ингээд эхнээс нь эрхтэнтэй болгосоор ухаант хүний ээлж болоход нь Бурхан багш “Би ер нь хэрэгтэй юм хийсэн эсэхээ хүмүүсээс асууж мэдье” гэж шийдээд залуухан хархүү, бүсгүй хоёрт бэлгэ эрхтэнийг урлаж өгөөд “За, та хоёр миний бүтээсэн эрхтэнийг ашиглаж үүлэн борооны ажил хийж үзээд ир. Энэ эрхтэнээс таашаал авч, жаргал өгч байгаа юу гэдгийг би мэдмээр байна” гэж зарлиг буулгажээ.

Бурхан багш эхлээд эр хүнийг дуудаж уулзаж гэнэ. Эр хүн “Ээ дээ, энэ чинь учиргүй сайхан юм байна. Таны хайрласан эрхтэний ачаар би дур хүслээ тайлж, аз жаргалыг мэдэрлээ” гэжээ. Бурхан үүнд ихэд баясаж, “Ямар нэгэн согог, өө байна уу?” гэвэл залуу “Бараг л алга. Гэхдээ та бүсгүйн эрхтэнийг хоёр гуяыг дагуулаад босоо урлачихсан байна. Хэрэв хөндлөнгөөр нь урласан бол тэр хоёр гуя нь тал талаас нь хавчаад илүү сайхан болох байсан байжээ” гэж өчив.

Дараа нь бүсгүй ирж тайлангаа тавьжээ. “За, ямар байна вэ?” гэж Бурхан асуухад залуу бүсгүй жаахан ичингүйрч байгаад “Бурхан минь, эрчүүдэд ийм сайхан юм хайрласанд их талархаж байна. Эр хүний энгэр дор орж тэнгэр харах бүртээ таньдаа залбирч байх болно. Би үнэхээр үгээр хэлж, үзгээр бичимгүй сайхан таашаал эдлэлээ. Аз жаргалтай тэр агшныг мартахын арга алга” гэж ирээд л эр эрхтэнийг магтаж гарчээ.
“За, тэгээд миний хийсэн бүтээлд сул тал байна уу?” гэж Бурханыг асуухад “Бараг л алга гэхэд болно. Гэхдээ ганц нэг засаж янзлаад сайжруулчихвал гэх зүйл байгааг танд айлтгаж болох уу?” гэв.

“Бололгүй яахав. Хэл, хэл” гэвэл “Бурхан багш аа, та намайг өршөөгөөрэй. Эр хүний омголон бор юм миний жимбийсэн мухар амтай найрсгаар золгоход, алтан амсарт босгоор нь ороод явчихаж байна. Гэтэл эр хүний бэлгэ эрхтэний ард нь хоёр хөөрхөн бөөрөнхий өндөг шиг зүйл оролгүй хоцорчихож байна. Тэр хоёр бөөрөнхий өндгийг л миний эрхтэн рүү гүйцэд оруулчихдаг бол хүүхнүүд бид жаргалын дээдийг амсаж эдлэх юм байна” гэж гомдоллох нь тэр ээ.

Түүх судлаач С.Оч “Үдшийн хууч” номоос

Бүсгүй хүн гэж (18+)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex