Намхан эрчүүд
1. Намхан нуруутай бол тод өнгийн хувцас сонгох хэрэггүй. Хувцас сонгохдоо ижил өнгийн сонгож бай. Мөн өнгө даруу биш буюу өргөн бүс зохино.
2. Бараан өнгийн хувцас өндөр харагдуулдаг. Цагаан өнгө өргөн, махлаг, улам ч намхан харагдуулна.
3. Аль болох нимгэн цамц, сорочка хэрэгтэй. Урт нь бүслэхийгээс доош 10-20 см урттай байвал зохимжтой. Гол нь өөрийнхөө хэмжээний цамцыг л аваарай. Томдуулах хэрэггүй.
4. Цамцны зах өндөр байх тусмаа зүгээр. Харин V хэлбэрийн захтай цамцнаас татгалзах хэрэгтэй.
5. Хэрвээ хээтэй цамц өмсөх дуртай бол босоо судалтайг нь ав. Хэтэрхий эрээн, мяраан зүйл бүү өмсөөрэй.
Туранхай эрчүүд
1. Том мөртэй хувцас, пиджакнаас татгалзах хэрэгтэй. Бас бие барьсан цамц өмсөх хэрэггүй. Цамцны чинь материал биенд наалддаггүй байвал сайн.
2. Брьюкэн өмдний классик загварынх нь тохиромжтой. Өмд нь манжеттай байвал зүгээр. Ер нь зузаан материалтай цамц, өмд авахад гэмгүй шүү. Туранхай эрчүүд мөн л V хэлбэрийн захнаас татгалзах хэрэгтэй.
Өндөр эрчүүд
Мэдээж өндөр байх нь сайхан. Гэхдээ хувцаслалт стиль тал дээр хүндрэлүүд гарч ирнэ. Танд ямар нэг хувцас таалагдлаа гэхэд ихэнх дэлгүүрээс өөрийнхөө размерийн хувцсыг авч чаддаггүй шүү дээ. Өмднийхөө уртыг тааруулахын тулд том размерийн өмд авах хэрэгтэй болдог. Харин өндөр хүмүүст өнгөний хувьд санаа зовох зүйл байхгүй. Бүх өнгө сайхан харагдана. Костюмыг сонгохдоо гурван товчтой бол дөрвөлжин хээтэй судалтай байвал зохино. Харин хоёр товчтой бол хагас бариу хэлбэрийг сонгоорой.
Гүзээтэй эрчүүд
Пиджак нь ардаа хоёр оноотой байвал тохиромжтой. Өмдний хувьд чөлөөтэй хэлбэрийн, урд хэсэгтээ хуниасгүй байвал зохимжтой.
Эх сурвалж: Noyon.mn