Эмма Уатсон кино урлагаас жилийн “чөлөө авчээ”

a74f552d4c23fb46original“Харри Потер” цуврал уран зөгнөлт киноныхоо дүрээр олонд танигдсан эдүгээ 25 настай Эмма Уатсон жүжигчний карьераасаа түр хөндийрөхөөр болжээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн санааны элчээр ажилладаг Эмма эдүгээг хүртэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хангах үйлсэд анхаарлаа хандуулж ирсэн юм.

Тэгвэл жүжигчин бүсгүй “Paper” сэтгүүлд өгсөн ярилцлагатаа “Би хоёр зүйлийн төлөө жүжигчний ажлаасаа жилийн чөлөө авч байна. Нэгдүгээрт, хувь хүн талаасаа өсч дэвжихийн тулд. Харин хоёрдугаарт,  жендерийн судалгаагаа дуусгах. Би маш их ном уншиж, маш их судалгаа хийх шаардлагатай болсон.

Миний хийх жендерийн судалгаа жил орчим үргэлжилнэ гэж тооцож байгаа ч, олон хүнтэй уулзаж олон ном унших шаардлагатай байна” хэмээн ярьжээ.  Дашрамд дуулгахад, жүжигчин бүсгүйн тоглосон шинэхэн бүтээл ирэх жил нээлтээ хийх билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Эмма Уатсон кино урлагаас жилийн “чөлөө авчээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.