С.Оюун 2020 онд зодог тайлна

386914c3bf939226great

Талийгаач ахынхаа нэрээр УИХ-д сонгогдсон хэмээн цоллуулдаг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун саяхан ээлжит удаагаа АН-ын өвөрт шургах үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэв. ИЗНН сүүлийн 15 жил УИХ-ын сонгуульд оролцохдоо хоёроос дээш суудал авч байсан түүх үгүй билээ. Гэхдээ тэд нийт сонгогчдын 5-7 хувийг өөртөө татаж ирсэн нь СЕХ-ны статистик  дүн­гээс тодорхой харагддаг. Энэ удаа ч мөн тус нам сон­гуульд бие даан оролцлоо гэж үзэхэд мөн л С.Оюун, С.Дэмбэрэл хоёроос өөр хүн УИХ-ын гишүүнээр сонгогдох магад­лал 0 хувьтай тэнцүү гээд хэлчихэд эргэлзэх хүн тийм ч олон байхгүй болов уу. Тэгээд ч ИЗНН-ынхны УИХ дахь оролцоо бараг үгүй тул тус намын дарга С.Оюуны нэр хүнд сүүлийн үед чамгүй хувиар унаад байгаа билээ. Тиймээс түүнд 2016 онд сонгуульд сүүлчийн удаа нэр дэв­шээд болохгүй тохиолдолд сайн гэрийн эзэгтэйн үүр­гээ гүйцэтгэх санаа төрж гэж ойр дотныхон нь ярьж байсан удаатай.

Нөгөөтэйгүүр, намын удирдлагын түвшинд ярилцсаны эцэст тэд АН-д дагаар орж, энэ удаагийн УИХ-ын сон­гуульд нэр дэвших нь хавьгүй найдвартай, ашигтай хувил­бар хэмээн тооцжээ. Тэдний хувьд хоёр байсан сууд­лаа ядаж гурав, дөрөв болгох туйлын зорилготой байгаа бөгөөд дангаараа сонгуульд оролцвол ялагдах магад­лалтай гэдгээ тооцсон эрх баригчдын зүгээс унасан нэр хүндээ ИЗНН, цаашлаад МҮАН-аар өөд нь татаж байж гэмээнэ ирэх сонгуульд орвол олонхийг бүрдүүлэх бо­ломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Мөн С.Оюун дарга энэ жил УИХ-ын гишүүнээр дахин сонгогдчихвол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвших боломж байгааг ч мөн олж харсан байна. Нэгэнтээ МАХН-аас Н.Удвал мэтийн эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Оюун өөрийгөө сорьж үзсэн нь дээр гэж боджээ. Нэгэнтээ ХҮН намаас ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар мэтийн дипломгүй нөхөд дэвших нь тодорхой байгаа тул С.Оюун нарт тийм ч том өрсөлдөгч гарч ирэхгүй нь харагдаж байгаа юм. Тиймээс энэ бүхнийг сайтар эргэ­цүүлсний үндсэн дээр энэ удаагийн сонгуульд тэр ямар ч хамаагүй үнээр ялалт байгуулж УИХ-д сонгогдох нь нэн чухал байгаа юм.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон тохиолдолд тэрбээр 2020 он гэхэд улс төрөөс бүрэн зодог тайлна гэж намынхандаа амласан аж.

Эх сурвалж www.wikimon.mn

 


С.Оюун 2020 онд зодог тайлна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex