Шарилжны харшлын вакциныг дөрөвдүгээр сараас хийж эхэлнэ

вакцин1

Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 20-ноос эхэлнэ.

Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг. Бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын 5-наас дархлаажуулалтад хамрагдах юм.
Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно.Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой.

Б.Болор


Шарилжны харшлын вакциныг дөрөвдүгээр сараас хийж эхэлнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.