BBC: “Жон­­­­сон энд Жонсон”-ын бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг болохыг Миссоури мужийн шүүх тогтоолоо

100

Ясны сийрэгжилт, үе мөчний өвчлөлд дэлхийн хамгийн том брэндийн нэг “Кока Кола” компанийн бүтээгдэхүүн хамгийн муу гэдгийг хүн бүр мэдэх болсон. Газтай ундаа хүний биед сөргөөр нө­лөөлж, нас­лалтыг боги­носгодог өдгөө нэгэнт батлагдсан зүйл билээ. Тэгвэл сүүлийн үед монгол эмэгтэйчүүдийн хамгийн ихээр хэрэглэдэг брэнд болох  “Жон­­­­сон энд Жонсон” ком­панийн эргэн тойронд болж байгаа ноцтой мэдээллийг “BBC” агентлаг онцолсон байна.

Өнгөрсөн намраас эхлэн улс орнууд энэ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоож, зах зээлээсээ татаж эхэлжээ. Учир нь ахуйн хэрэглээний зах зээлд дэлхийд 100 гаруй жил өөрсдийн ноёрхолоо тогтоосон “Жонсон энд Жонсон” брэндийн бараа, бүтээгдэхүүн хүүхдийн арьсанд болон биенд хорт хавдар үүсгэгч бодис агуулсан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарсан байна.  Ингээд хохирогч хүүхдүүдийн гэр бүл, эцэг эхчүүд, хэрэглэгчид шүүхэд ханджээ.

Ингээд эмч нар болон эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт дээрх компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүүхдийн бие өвдсөн тохиолдлуудыг судалж эхэлсэн байна. Судалгаагаар нярайн түрхлэг, тос, памперсний шингэн, арьсны гуужуулагч, хумсний өнгөлгөө, гар хөлний тос зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэх аюултай химийн элемент багтсан болох нь урьдчилсан байдлаар тогтоожээ. Мөн тус компанийн бүтээгдэхүүн хорт хавдартай байсан хүмүүст сөргөөр нөлөөлж хавдрын өсөлтийг 35 хувиар нэмэгдүүлдэг “өдөөгч” бодис агуулсан байгаа ч илчилсэн байна.

Энэ талаарх мэдээллийг Алабамагийн Бирмингхам дахь оршин суугч Жэки Фоксийн ар гэрийнхэн дэлгэжээ. Учир нь  Жэки Фоксхорт хавдраас болж 62 насандаа өөд болжээ. Тэрээр “Жонсон энд Жонсон”-ы цацлага хүүхдэд хэрэглэдэг байсан бөгөөд гараар дамжин ийнхүү хорт хавдар үүсэх нөхцөл бүрдсэн гэх эмч нарын дүгнэлт гарчээ. Жэки Фокс өөрийнхөө хорт хавдарын шалтгааныг өөд болохоосоо таван цагийн өмнө л мэдсэн байна.

Миссоури мужийн шүүхээс “Жон­­­­сон энд Жонсон” компанийг нийт 72 сая ам.долларын хохирол учруулсан гэдгийг зарлажээ. Энэхүү 72 сая ам.доллар зөвхөн хуурайлах цацлагад агуулсан хохирлын хэмжээ аж.

Одоогоор Их Британид гэхэд л хорт хавдар үүсгэгч бодис хэрэглэсэн, эрүүл мэндээр хохирсон гэх мянга гаруй ижил шинжилгээний хариутай хүн байгаа бөгөөд “Жонсон энд Жонсон” компанийнхан хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа олон жилийн дараа мэдсэн байх. Одоо бид нярай хүүхдүүдийн биеийн байдлыг л ажиглаж, эмчилгээний болон судалгаанд зарцуулах цаг үлдээд байна. Мөн бусад хүүхдүүдэд болон хүмүүст анхааруулах үүрэгтэй” хэмээн АНУ-ын Стэнфорд их сургуулийн доктор, профессор Нора Фриман Энгстром ярьжээ.

Жонсон энд Жонсон гэдэг нь ах дүү Жонсоны гэр бүлийн брэнд болсон нэр. 1886 онд эм тариа, ахуйн хэрэгцээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байсан энэхүү фермерийн үйл ажиллагаа өдгөө дэлхийд хамгийн том сүлжээний нэг болсон ч одоогоос зургаан жилийн өмнө “Жонсон энд Жонсон” компанийн өв залгамжлагч гэж байсан Кэси Жонсон 30 насандаа хорвоогийн мөнх бусыг үзжээ. Дөнгөж 30 насандаа үхсэн Кэси ижил хүйстэн байсан ч түүнийгээ нуудаггүй байсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг тодорхойлж чадаагүй юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-us-canada-35648252


BBC: “Жон­­­­сон энд Жонсон”-ын бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг болохыг Миссоури мужийн шүүх тогтоолоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.