Цагийг эзэлсэн Burberry

Burberry. Өнгө, будгийн “Хаад”-ын тулаан зөвхөн энд л өрнөнө. Улааныг ялан дийлэх гэсэн хар өнгөний товойлт, туяхан нарийн зураасаар түүнээс ялгарах гэсэн улаан өнгө энэ амьдралын хэмнэлийг өгүүлэх мэт. Хамгийн сонирхолтой нь гэгээн шаргал өнгө улаан ба харыг өөртөө уусган тодрохыг яана. Орчлонгийн түгээмэл өнгөний хослолыг хаанчлах нууц увидас зөвхөн Burberry-ийнх. Гаатай чихэр шиг сэрүү оргим, хөх гэрэлт чимэд чулуу шиг түүний өнгө, хэмнэлд өөрийн эрхгүй уусч дурламаар. Тиймээс ч шүтэн бишрэгчид нь Burberry-г сүлжилдэн эргэлдэх эрвээхэйнүүдтэй зүйрлэдэг биз ээ. Түүнийг “Цаг хугацааг хаанчлагч” ч гэдэг.

Burberry prorsum эмэгтэй хувцас. Тодотгол нь хавар-зун 2010. Үлгэрийн гүнжийг цаг хугацааны машинаар XXI зуунд “урин” ирүүлсний ид шид зангилаа нугалаастай хүрэм, мөрөн дээрээ хээнцэр хээ бүхий даашинз, хөхний оосортой даруулга, зангилаатай юбка, дээр нь гогцоотой зангилаатай цамц…

Энэ бүхэнд л оршино. Хэрэв тэр гүнж дүрсгүйхэн нэгэн бол үрчгэр, бал шиг, аль эсвэл бусдаас содон улбар шар өнгийг сонгох нь лавтай. Харин Burberry түүнд угаасан габардине, чимэглэл, шүхрэн торго, гүнгийн эхнэрийн сатин, давхар нүүртэй гүнгийн эхнэрийн торго сэлтийг санал болгох нь гарцаагүй. Гэвч эрхэмсэг гүнж “Үгүй ээ, би ийм материалыг л сонгоно” хэмээн зөрүүдэлж, хэний ч санаанд оромгүй торон хөшиг, ноолууран сүлжмэл, тос шиг ба өд шиг арьсыг сонгох ч юм билүү. Гэхдээ тэрбээр орчин үеийн охид шиг илгэн бээлий, цээжний савхин гоёлд дурлаж ч магадгүй шүү дээ. Гүнжид өнгөлсөн нарны шил хамгаас их таалагдана. Шинэ зууны бүсгүйчүүдтэй ижилсэн гоёход нь дөрвөлжин хээтэй, судалтай, оосортой, цэргийн сүлжмэл, дөрвөлжин хээтэй, Хеймаркетийн дөрвөлжин хээ, утсан зангилаатай цүнх тус болох нь ч ойлгомжтой. Хувцасных нь шүүгээнд утастай аварга могой, матрын сарвуу, өдөн арьс, илгэн бээлий, арьсан ба сүлжмэл арьсан гутал, кавалри бүс, нарийн арьсан болон чанга боосон бүс, түүнчлэн цэргийн бүс сэлт байхад л хангалттай. Энэ бол Burberry орчин.

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Лондон хотын чимэг болсон Burberry. Ихэмсэг оршихуйн гол шалгуур энд л бий. Английн түүх, сурвалжит ёс, хатагтай нарын донж маягийг нэгэн дор цогцлоосон Burberry London 2010 оны хавар, зуны бүсгүйчүүдийн загварыг танилцуулъя.
Дүр төрх
Богино пальто, хэлбэлзсэн хүрэм, техникийн блузон, дэрвэгэр хормойтой, шовшуур өмд, бүсэлхийгээрээ нарийн хуниастай цамц, зөөлөн нугалаатай даашинз, зөөлөн дэрвэгэр юбка, бие барьсан кардиган, бэхжүүлсэн V-хэлбэрийн хүзүүтэй хенли, бүсэлхийгээрээ бэхжүүлсэн сүлжмэл даавуу, задгай том хэмжээтэй кардиган
Материал
Хэт чамин торго, трикотин жерси, даавуун торго, торгон самбай даавуу, металл, техникийн, торгон эдлэл, дөрвөлжин хээтэй даавуу
Деталууд
Захтай, оёдолчны мөрний хэлбэр, задгай тукседо, хөвөрсөн оёдолтой гоёлын, сул ханцуйтай, торгон жерси, жижиг хуниас, зангиа, жижиг ширмэл ирмэгтэй, торгон даавуун дөрвөлжин хээтэй даавуу, мерино торго дөрвөлжин хээтэй малтинто даавуу, өд шиг хөнгөн эмэгтэйлэг оёдолтой, мерино торго торон эмжээртэй, зөөлөн нимгэн сүлжмэл даавуу, мөрөндөө хуниастай хөнгөн торго, торго ба сүлжмэл даавуу, хөнгөн торгон дээр тукседо
Өнгө
XI сард: Хар, цагаан, тэнгисийн хөх, үрчлээстэй, улаан, шаазан шиг хөх
XII сард: Ган, саарал, шаазан шиг нүцгэн, улаан шаргал, шербет, мөсөн ягаан
I сард: Ногоон, үрчлээстэй, хар, цайвар шар, түрүүтэй гаа

Хээнцэр Burberry Лондон хотоор ийн “аялуулах” бол Burberry Brit хэмээх энэ оны хавар, зуны эмэгтэй хувцас тусгаар тогтнолоо хэдийнэ зарлажээ.
Дүр төрх
Далайн хүрэм, цэргийн халаад, залуусын хүрэм, тайрсан цэргийн хүрэм, бүсэлхий доогуур сорочкон палааж, ажлын халаад, задгай утсан өмд, карго цамц, цахилгаантай хөвөн даавуу, залуусын кардиган, ташааны урттай эмэгтэйлэг кардиган, залуусын V-хэлбэртэй хүзүүвч, хенлигийн төрөл загвар, эмэгтэй бэхэлгээ
Материал
Тэнгисийн давхарласан хөвөн даавуу, цэргийн хөвөн даавуу, дөрвөлжин хээтэй будсан даавуу, судалтай жерси, цамцны хөвөн даавуу, цэргийн даавуу, угаасан савхи
Деталууд
Burberry-ийн дотор, гадна брэндийн тэмдэг, арьсан зотон даавуу, металл цахилгаан, карго халаас, жерси даавуу, палааж, цамцны нугалаа, элэгдсэн өнгөлгөө, металл эдлэл, ил цахилгаан, сувдан товч, сүлжмэл эдлэл, дөрвөлжин хээтэй, даавуун сүлжмэл оруулгатай, утастай, бүсэлхийний оёдол, хүзүүний тууз, уран хатгамал
Өнгө
XI сард: Тэнгисийн хөх, цагаан, улаан, цайвар цагаан, угаасан хөх
XII сард: Үрчлээстэй, саарал, цайвар саарал,
I сард: Ногоон, шар, балжингарам, кадми шар, цайвар тагнай өвс лугаа Burberry London, Burberry Brit загваруудын аль нь цаг хугацааг өнө удаан эзэгнэн оршихыг уншигч авхай та бүхний таашаал л мэднэ.

Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн-XXI зууныхны амьдралын хэв маяг. Хар ба улааны тэмцлээс эрч хүч, эрэмгий дүр төрх цогцлон бий болдог. Том хэмжээтэй, нарийн, биед тохирсон, техникийн спортын богино пальто, хээтэй даавуу. Burberry Sport 2010 оны хаврын эмэгтэй хувцасны загвар ийм дүр төрхтэй. Материал нь нейлон, гялгар дотортой, жижиг ханзалсан, хөнгөн нейлон /эрэгтэй спорт загвартай холбоотой/, хөнгөн, техникийн оёдолтой /эрэгтэй спорт загвартай холбоотой/, спортын пик, эластин, супима, хөвөн даавуу, сүлжмэл торго. Деталууд нь шинэ спорт брэнд, хатуу эдлэлүүд, торон материал, хоёр тийшээ сунадаг гоёлын оруулгатай, уралдааны, жерси даавуу, гоёлын зүйлс, гоёл, жинхэнэ спорт загварын, ажиллахад тустай тууз, олон үдээстэй, хар бараан өнгөтэй, логог оёсон, лазераар шивсэн, хэвлэсэн, резинэн логотой. Эл загвар ийм олон деталтай ч өнгөний хувьд харьцангуй цөөн сонголттой. Цагаан, тэнгисийн хөх, дүрэмт хувцасны улаан, металл саарал, цайвар саарал, хар хөх. Ингээд л гүйцээ.

Лондонд болсон Catwalk шоуны 2010 оны хавар, зуны хувцас чимэглэлийн коллекцид жижиг гар цүнх, классик том цүнхнүүд болон Burberry-ийн мөрөндөө үүрдэг цүнхны коллекц орсон. Онцлог нь сүлжмэл, олсон, томсон даавуун оосортой. Түүгээр ч зогсохгүй үрчлээстэй, мөөг, дэрсэн, ваниль, эртний тоосорхог ягаан, улбар шар, сэрүүн гаатай, оюу ногоон, хөх, гүн ягаан, металл, алтлаг, шоколадан бор, хар өнгө гол чимэг нь.

“Британий хот, хөдөөд, бас Британий нар, бороон доор”. Burberry Prorsum эрчүүдийн 2010 оны хавар, зуны эрин үе ийн эхэлнэ. Бүсгүйчүүдийнхээс ялгаатай нь хуниастай, судалтай, агшсан ба нугалсан хуниастай оёдол, далайн үнэг шиг, давхар захтай, туузан оёдолтой. Үнэхээр ч хот, хөдөөд, бас нартай, бороотой өдөр үрчгэр, хөх занар шиг бор, бор саарал, саарал, бараан саарал, хар бараан, хар, цагаан, хөх, шилэн ногоон, эрдэнийн чулуун, шохойн, шохойн ягаан, шохойн хөх, дүрэмт хувцасны улаан, хурц цэнхэр, шаргал, гэрэл ойм цагаан өнгө л тохиромжтой. Burberry цаг агаарын төлөв байдалд хувцасны өнгийг хэрхэн тохируулахаа ийнхүү тооцоолжээ. Гэвч уншигч авхай танаас хүлцэл өчье. Энд олон үг нурших болох нь. Ус нэвтэрдэггүй бор, бор саарал хөвөн даавуу, нэвчүүлсэн чанамал даавуу, чанамал хөвөн даавуу, угаасан хөвөн даавуу, давхарласан хөвөн даавуу, аяллын хөвөн даавуу, өд, цаас шиг хөнгөн нейлон, хөнгөн бөс даавуу, цаас шиг хөнгөн бөс даавуу, ноосон даавуу хормой, сүүдэртэй судалтай хормой, зотон даавуун хормой, давхарласан ба цаасан савхи, бага зэрэг сүлжмэл даавуу, утсан сүлжмэл даавуу, ноолууран дэвсгэр, өнгөнд оруулсан ноолуур, цээжиндээ судалтай цамцны материал, зуны костюмны даавуу, цамцны хөвөн даавуу материал, хөнгөн будсан хөвөн даавуу жерси. Уйдамхай зантай эрчүүдэд эдгээр материалаас хүссэн цагтаа сонголт хийх боломж бий. Челси гутал, элгэн хүрэн, бор саарал, угаасан арьсан бүс, элгэн хүрэн бүс, угаасан чулуун зотон даавуун цүнх, угаасан савхи, ногоон хар цүнх, үүргэвч, бусад төрлийн цүнхийг ч Burberry санал болгож байна.

Будант Лондоны дэгжин харчуудад дэлхийн шилдэг брэнд болох Burberry сонирхолтой сюрприз бэлтгэжээ. Англи залуусыг энэ хавар хот загварын богино пальто, том хотын зугаалгын загвартай урт болон орчин үеийн богино пальто, нарийн захтай хагас пальто, усан цэргийн хүрэм, хурц өнгийн костюм, урт ба богино хүрэмнүүд, техникийн аяллын спорт хүрэм, уламжлал хадгалсан хүрмийг шинэчилсэн загвар, нарийн өмд, орчин үеийн ноолуур, цэргийн хантааз, нарийн кардиган-жемпер гоёлоо. Материалын хувьд их өвөрмөц. Олон давхар хөвөн даавуу, шажигнасан нейлон дөрвөлжин хээтэй цайвар өнгөтэй, цаасан-хөнгөн хөвөн даавуу, торго, нарийн судалтай костюмны даавуу, хөнгөн загасны нуруун оёдолтой урагддаггүй даавуу, техникийн аяллын хувцасны даавуу, дөрвөлжин хээтэй цамцны даавуу, тусгай зураастай цамцны даавуу, илэг ба савхи. Ийм хачирхалтай, санаанд оромгүй материалуудын сонголтыг санал болгоно гэж хэн санах билээ. Деталууд нь ч этгээд онцлогтой. Цайвар өнгө, дөрвөлжин хээтэй, захгүй, даавуу ба доторлогоо, мөрөн дээрх хээ, ханцуйн дотор хэсэг, захтай хүрэм, салхи нэвтэрдэггүй хоолойны хаалт, нарийн хормойтой энгэр, тал тохируулагч өмд, цохилтод тэсвэртэй мөрний оруулга, дээгүүрээ хээтэй хүзүүний торон тууз, металл оруулгатай, уран хатгамал. Burberry London-ыхоор арваннэгдүгээр сарын өнгө хөх, хар, цагаан, цайвар саарал, шаазан шиг саарал, шаазан хөх, агаар шиг хөх, улааны нэгдэл байна. Харин арванхоёрдугаар сарынх өнгөний хослол, хар, үрчлээстэй, цагаан, холимог саарал, ган шиг бараан, тоосоруу цэцэг адил. Гэсэн атлаа холимог саарал, цэргийн ногоон, мөнгөлөг хар тик мод ба тоосорхог түрүүтэй гаа шиг нь нэгдүгээр сарын өнгө юм.

Burberry Brit эрэгтэй хувцасны 2010 оны загвар тэр чигтээ бороо, поло, хөлбөмбөг, адуучны амьдралыг санагдуулам. Бүстэй борооны цув, том хэмжээтэй загасны сүүл шиг хэлбэртэй, захтай шарлагын хувцас, цэргийн хээрийн хантааз, тайрсан богино пальто, мөртэй намгийн, богино цув, далайн хүрэм, хоолойтой, дунд зэргийн урттай гадуур хүрэм, улирлын нислэгийн, загасанд явахдаа өмсөх хантааз, нарийн сорочка, шинэ нарийн поло, улирлын реглан свитер, нарийн V-хэлбэртэй футболка, биед таарсан сул хөвөн даавуу, хямдхан, үзүүр тийш нарийн хөлний жинс, шулуун хөлний жинс, нарийн биед таарсан жинс, орчин үеийн биед таарсан хөвөн даавуу, биед таарах ноолуур, сүлжмэл гадуур хувцас, нарийн цэргийн цээживч. Бүгд л Burberry Brit. Эл загвар арваннэгдүгээр сарын өнгийг цагаан, үрчлээстэй, цайвар саарал, шаазан шиг хөх, чамбри, түлш шиг хөх, улааны нэгдэл, дарвуул шиг хөх, тунгисийн хараар дүрсэлнэ. Харин цагаан, үрчлээстэй, цайвар чулуун, усны булга шиг саарал, цайвар дэлбээ, баощраан саарал, хар өнгө арванхоёрдугаар сарынх бол цагаан, үрчлээстэй, дунд зэрэг саарал, маалинга, цэргийн ногоон, саарал, кадми шар, цайвар ойм, хүрэл хар нь нэгдүгээр сарынх.

“Burberry sport загварын эрэгтэй хувцас” 2010 оны хаврын загварын шоуны хамгийн оргил хэсэг байв. Эмэгтэй ханцуйг дарвуулт онгоцны хясаа болгон хийсэн, голоо тойрсон ханцуйтай, том хэмжээтэй паркатай, голоо тойрсон ханцуйтай хээрийн хантааз, мөрний ханцуйтай, бүтэн цахилгаантай, орчин үеийн бие барьсан поло, бие барьсан хагас цахилгаантай, спортын өмд. Өрнөдийнхнийг хуйлруулж байгаа энэхүү загвар техникийн хөвөн даавуу, хөнгөн нейлон, техникийн нейлон, задгай нейлон, хөвөн даавуу, нейлон давхар нүүртэй жерси, торго, хөвөн даавуун өмд, торгомсог зөөлөн болгосон хөвөн даавуун жерсигээс бүтдэг. Өнгөний хувьд, гялгар хар, гэрлийн цагаан, металл саарал, дүрэмт хувцасны улаан, хар хөх, тэнгисийн өнгөт хар гэх мэт.

Харин одоо Burberry-ийн цагийг эзэлсэн шилдэг загваруудын авторыг танилцуулъя. Түүнийг Кристофер Бейли гэдэг. Их Британий загварын шагнал гардуулах 2005-2009 оны ёслолоос шилдэг загвар зохион бүтээгчийн шагналыг бүхий л төрлөөр авч байсан залуу дизайнер. Учир нь тэрбээр 38 настай. Милан хотын Gucci фирмд1996-2001 онд эмэгтэй хувцасны ахлах загвар зохион бүтээгч, 1994-1996 онд Donna Karan фирмд эмэгтэй хувцасны загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан Кристофер Бейли Burberry брэндийг магтан дуулсан сонгодог трэнч гадуур хувцасны тухай artofthetrench.com сайтыг санаачлагч юм.

FTSE100 /Файнэншл Таймс-ын Үнэт цаасны арилжаа 100/-ийн гишүүн болох Burberry анх 1856 онд байгуулагдсан бөгөөд Лондон хотод төвтэй. Бараг хоёр зууны түүхтэй дэлхийн шилдэг брэндмэйкерүүд дижитал үйл ажиллагаанд хэдийнэ шилжжээ. Burberry.com вэбсайт дахь онлайн дэлгүүр нь дэлхийн 30 шахам оронд англи, франц, итали, герман хэл дээр арилжаагаа хийж байна. Trench.com-ийн урлаг нь 2009 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн Burberry-ийн шинэ ажил бөгөөд хэрэглэгчдийн өргөн сүлжээний үүрэг гүйцэтгэдэг. Уг сайт нь Burberry-ийн дулаан, богино хүрэмний таних тэмдгийг дэлхий дахинаа түгээх үүрэгтэй.

Burberry Монголд дэлгүүрээ нээв

2010 оны 3 дугаар сар. Лондон хот. Яг энэ мөчид Burberry-ийнхэн Монголд анхны дэлгүүрээ албан ёсоор нээж байгаагаа баяртайгаар зарласан юм. Улаанбаатар хотын төвд, Сүхбаатарын талбайд  байрлалтай “Сентрал Тауэр”-т 200 ам.метр талбай бүхий дэлгүүрээ 2010 оны 5 дугаар сард нээв.

Burberry London, Burberry Brit-ийн коллекцийн эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцсыг энэхүү дэлгүүрт худалдаалж байна. Түүнчлэн Burberry-ийн төрөл бүрийн гоёл чимэглэлийн эд зүйлс, жижиг гар цүнх, үнэт эдлэл, гутал, сүрчиг, цаг, нарны шилийг маш өргөн сонголттойгоор борлуулдаг.

Burberry Prorsum Spring, Summer 2012 CollectionBurberry Prorsum Spring, Summer 2012 CollectionBurberry Prorsum Spring, Summer 2012 CollectionBurberry Prorsum Spring, Summer 2012 CollectionBurberry Prorsum Spring, Summer 2012 CollectionBurberry Prorsum Spring, Summer 2012 Collection

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.
A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

A model walks the catwalk during the Burberry Prorsum Spring/Summer 2012 show at London Fashion Week at Kensington Gardens on September 19, 2011 in London, England.

 

INFO

 

 

 

 раскруткараскрутка сайтаdeeoкак взломать страницу одноклассников без программчехлы для macbookбыстрый займ с переводом на карту сбербанкаcasino online quatrofilipina escorts in dubaibeetle maniaOnline game sexтанзания сезон дляфитнес борисовосрочно нужны деньги на картугор¤щий сафари тур в африкупутевки на май 2015 из спбтанзании автомобильные сафариденьги в долг до зарплаты в гомелесафари тур африка пакет услугToulouse escortsнабор посуды москвавелоспорт тур польши 2015стоимость раскрутки сайта в googleустановка и производство радиаторовуправление репутацией в сети интернетMototerra.com.ua отзывыпродвижение сайта в топ бесплатнотурция в октябре путевки цены


Цагийг эзэлсэн Burberry
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.