Мисс Т.БАТЦЭЦЭГ: Би их хүн чанартай

12788206_797706927040896_87468438_n (1)

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон тэмцээн уралдаанд ойр ойрхон оролцдог учраас эхлээд танаас хамгийн сүүлд хаана, ямар тэмцээнд оролцоод, ямар амжилт үзүүлээд ирсэн нь их сонирхолтой байна?

Сая оны өмнөхөн Малайз улсад болсон “Miss Tourism Queen of the year International 2015” тэмцээнд оролцоод ирсэн. Нийтдээ 60-н улс орон тус тэмцээнд оролцсон байгаа. Манай Монгол улсаа төлөөлж энэхүү тэмцээнд жилийн жилд “Шилмэл загвар”-аас загвар өмсөгчид явдаг.

Бусад олон улсын мисс-н тэмцээнүүдээс энэхүү тэмцээн нь юугаараа онцлог санагдсан бэ гэвэл 12-р сарын 31-ыхаа орой нь  ялагчаа тодруулдаг нь өвөрмөц үнэхээр их таалагдсан. Мөн тэмцээний явцад олон төрлийн наминацид  шалгарч шагнуулсан байгаа. Miss IDCC congeniality гэх шагналыг тайзан дээр авсанаас гадна Дэлхийн мисс 2014 дээр бүжиглэсэн Хатны  бүжгийг бүрэн эхээр нь тавьж мөн бүжгийн төрлөөр эхний дөрөвт орсон байгаа. Хүмүүс их гайхан, биширч байсан . Монгол хувцас, Монгол бүжиг  ийм гоё юм уу? гэгчлэн маш олон зүйлийг сонирхон асууж байсан нь аргагүй Монголоороо бахархах сэтгэл төрж байсан. Мөн он солигдох торгон мөчид шилдэг  10-н мисс-д шалгарч үлдсэндээ туйлийн их баяртай байгаа.

Тус тэмцээний 21-н хоног  үргэлжилсэн хугацаанд олон найзуудтай болж, маш олон сайхан зүйлийг үзэж хараад амьдралдаа мартахааргүй өдрүүдийн нэг хэсгийг тэнд өнгөрүүлсэн.

Дараагийн орох тэмцээн болон хийхээр төлөвлөсөн зүйл юу байгаа вэ?

Одоо 3 сард нэг тэмцээнд явах гэж байгаа тэр бол миссийнх биш моделийн тэмцээн байгаа.

Аливаа тэмцээнээс өөрийн гоо сайхан болон бусад зүйлээрээ бусдаас онцгойрон шалгарч нэг дор олон шагналыг авахад  өөрт тань ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Шагнал авах болгонд миний нэрээр биш Mongolia гээд Монголын минь нэрээр намайг дуудахад үнэхээр өөрөөрөө болон улс эх орноороо бахархах сэтгэл маш ихээр төрдөг.

Охид, хүүхэд бүр л бага байхдаа мисс, загвар өмсөгч болно гэж ярьдаг ч том болохын хэрээр хүсэл мөрөөдөл нь өөрчлөгддөг.
Харин тань хувьд яагаад энэ чиглэлийг сонгож өөрийн мэргэжил болгосон. Мөн  үүнд хэний тус дэмжлэг их байсан бэ?

Би багадаа загвар өмсөгч болно гэж огт бодож байгаагүй, спортоор хичээллэдэг хүүхэд байсан.Харин ээж маань эмэгтэй хүүхэд биеэ зөв авч явж, сайхан байх ёстой гэсэн үүднээс намайг загвар өмсөгч болох замд минь хөтөлсөн. Тэгээд 16 наснаасаа агентлагт ороод удаагүй байхдаа олон тэмцээн уралдаанд орж тэрүүн байрыг нь авч эхэлсэн. Хүүхэд болохоороо түүндээ урамшин цаашдаа энэ чиглэлээрээ явъя гэсэн бодол төрсөн.

Өөрийн чинь анхны багш гэж ямар хүн байдаг вэ?

Би анх Дарханд Зоригтбаатар гэж эрэгтэй багштай байсан. Одоо талийгаач болсон  хэдий ч намайг тэнгэрээс хараад их баярлаж байгаа байх. Монголын хэмжээнд байгаа бүх загварын агентлагууд дийлэнх нь эмэгтэй багштай байдаг. Ер нь агентлаг гэлтгүй сургалтын систем их зөөлөн байна л даа. Эрэгтэй хүний харах өнцөг, заах арга барил нь их ондоо. Их чанга, тэсвэр тэвчээрийг шалгасан олон зүйлийг зааж байсан.

Хүний хүсэл мөрөөдөл барагдашгүй болон бий. Өөрийн чинь одоо хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн, бодож байгаа зүйл чинь юу вэ?

Хүн бүр л дотроо сайн сайхан амьдралыг хүсэж ,мөрөөдөж түүндээ хүрэхээр тэмүүлдэг. Миний ойрын бодож буй зүйл гэвэл нэг бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байгаа. Юун түрүүнд эхлээд өөрийгөө сайн боловсруулах хэрэгтэй. Мастераа хамгаалаад магадгүй цаашаа доктор хамгаалаад их л юм сурах хэрэгтэй байна даа.

Их сайн нугардаг, эсвэл дуулдаг,бүжиглэдэг, шүлэг уншдаг, байлаа гэхэд хүмүүс энэ бол зүгээр хүнд заяасан авъяас түүнийгээ хөгжүүлэх ёстой болохоос мэргэжил биш гэж ярьдаг. Үүнтэй хэр санал нэг байдаг вэ?

Тэгж болохгүй. Нэг үг хүртэл байдаг даа: Орчлогоор дүүрэн авъяаслаг хүмүүс байна. Тэндээс амжилтанд хүрэх хүний тоо хэд билээ. Орчлонгоор дүүрэн ухаантай хүмүүс байна. Тэр дундаас цөөхөн нь эрдэмтэн, суутан  болдог гэж. Тэр хүмүүсийн хэлээд байгаа үг  магадгүй хэн нэгний өөрийгөө хамгаалж буй үг л байх гэж бодож байна. Бурхан мэдээж хүн бүрт тодорхой хэмжээний чадвар өгөгдлийг өгсөн байгаа. Түүнийгээ хөгжүүлж буй хүн ховор шүү дээ. 1%-ийн авъяас 99%-ийн хөдөлмөр гэдэг үнэн.

Таныг олон хүн харж үлгэр жишээ авдаг. Тань шиг сайхан, үзэсгэлэнтэй болохыг зарим нь хүсдэг. Тэгвэл таны дотоод гоо сайхан ямар гэж боддог вэ?

Миний бодлоор миний дотоод гоо сайхан илүү болов уу. Учир нь би их хүн чанартай хүн гэж өөрийгөө боддог. Хүн хүнээрээ байсан цагт хамгаас төгс төгөлдөр.

Хэдэн хором ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.

12781966_797706937040895_1182856555_n

 

12596251_797706943707561_1738268418_n 12784410_797706940374228_575606043_n12782220_797706947040894_1936310695_n12781976_797706933707562_1509261171_n

Э.Намуунзаяа

Эх сурвалж: Мисс.мн


Мисс Т.БАТЦЭЦЭГ: Би их хүн чанартай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex