Монголын загварлаг эмэгтэй дуучдын нэг хэмээгддэг дуучин Ану ирэх зургадугаар сард Азийн “Fashion Asia awards-2012”-т оролцохоор болжээ. Тэрбээр тус тэмцээний шилдэг загварлаг эмэгтэй дуучин номинацид өрсөлдөж байгаа юм байна. Хурц тод өнгөөр олны анхаарлыг татдаг тэрбээр стиль, имижээсээ амархан урвадаг нэгэн.
Дуучин Ану “Гала” хамтлагаасаа өрх тусгаарлаад нэг хэсэг хүүхдэд зориулан уран бүтээл туурвин “хөөрхөн дэлхий” хэмээн дуулах болсон. Гэтэл дараа нь тэрбээр тэс өөр нэгэн болж жинхэнэ эмэгтэй хүн шиг хувцаслаж, уянгын дуу дуулж эхэлсэн. Харин одоо мэргэжлээ солихоор шийдсэн бололтой. Ану энэ хавар шинэ бизнесээ эхлүүлэхээр болсон гэнэ. Тэрбээр хотын төвд “Nano fashion”-ын шинэ салбарыг нээх төлөвлөгөөтэй байгаа ажээ.