Leo ба Дүнжингарав

527-1456730145ichinnorov120572013201402260939Монголчууд бидэн шиг Леогийн төлөө хормойгоо мушгин цаг наргүй жиргэж, санаа тавьсан үндэстэн хэр олон байгаа бол? Бид аргагүй л дэлхийн хэмжээний үндэстэн юм. Дэлхийн хэмжээний жүжигчиний төлөө санаа тавин гандан компанид мөнгө төлөн ном хүртэл уншуулж. Бас харахад зугаатай ч юм шиг. Аливаа зүйлд аз жаргалынхаа гормоныг ялгаруулан суугаад буруутгах юу байхав. Бас л өвөрмөц, хөгжилтэй, бас аз жаргалтай байж чадах л үндэстэн. Харин бид жинхэнэ санаа тавих ёстой асуудалдаа хэр нэгдэж, нийлж, хүчээ нэгтгэж чаддаг билээ гээд бодном. Хүүхдийн эрхийн төлөө олон жил ярьж, хэлж, тэмцэж чадсан нэгэн хэсгийнхээ хүчээр, мөн олон улсын, тэр тусмаа НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагуудын хүчин чармайлтын хүчинд хүүхдийг өвөл, хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглосон хууль, журмууд гаргуулж чадсан ч түүнийг зөрчин Дүнжингарав хэмээх наадам болдогоороо болжээ. Хүүхдийн төлөө үндэсний газар журам гаргасан, Хөдөлмөрийн сайдын тушаал ч гарсан байгаа.

Би ганц нэг телевизэд ярилцлага өгсөн, хийж болохгүй шүү гэж жиргэсэн. Энэ талаар хүмүүс нэгдэж, тэмцэж, болиулах байх даа гэж найдаж байлаа. Бас ухамсартайгаар энэ асуудалд хандаж, хууль дүрмээ барих байх гэж бас найдаж байлаа. Хууль дүрэм хэрэгжихгүй, хүүхдийн эрхийг дээдэлж чадахгүй, мөнгө, шунал, хэсэг хүмүүсийн л нэр алдар болж байвал нийтийн эрх ашиг хамаагүй болсон нийгмийн үнэлэмжийг үнэхээр өөрчлөх цаг болжээ. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ, шуналтай нь шуналгүйгээ ялна, чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг зэрлэгшсэн, хүмүүнлэг бус хэв маягийг халах цаг болжээ. Үнэхээр хүүхдүүдийнхээ төлөө за гэж хэлж чадахгүй нийгэм өөр ямар ч сайн сайхан зүйлийн төлөө за гэж хэлж чадахгүй билээ. Ийм л зүйлд нэгдэж, нийлж, дуу хоолой, хүч чадлаа нэгтгэж чаддаг болмоор байна даа.

 

М. Ичинноров


Leo ба Дүнжингарав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.