АНУ-ын кино урлагийн хамгийн том наадам болох 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн сарын 28-нд болж өндөрлөсөн билээ.
Энэ жилийн Оскарын наадмын улаан хивсний ёслол болон ёслолын дараах хүлээн авалтад Кардашианы эгч дүүс оролцоогүй гэдгийг уншигч та санаж буй биз.
Аливаа баяр ёслолоос хоцорч үзээгүй тэднийг энэ удаагийн Оскарын үдэшлэгт оролцоогүйг олон хүн гайхан хүлээж авсан гэнэ. Улмаар ажлын шахуу хөтөлбөртэй холбоотойгоор нэг удаа завсарлага авсан болов уу гэх таамаг ч сошиал сүлжээнд өрнөөд амжсан.
Тэгвэл үнэн хэрэгтээ тэднийг Оскарын ёслолын ажиллагаанд оруулахаас татгалзсан гэнэ. Учир нь өмнөх жилүүдэд реалити шоуны од бүсгүйчүүд ёслолын үеэр гаргасан ааш аяг, хэв маягтай нь холбоотой юм байна.
Б.Даваа