Хүүхэмсэг эрийн дүрийг сайн тоглосноороо “Дон жуан” гэгдэх болсон жүжигчин Б.Ууганбаярыг зарим нь амьдрал дээрээ ч хүүхэн найрахдаа гаргуун байх гэлцдэг.
Тэгвэл монгол “Дон Жуан” эхнэрээ “найрсан” нууцаасаа хуваалцсан байна. Б.Ууганбаяр “Ах нь ах нь гэж гүйсээр байгаад аваад суусан даа. Миний ханийг Б.Уянга гэдэг. СУИС-ийг хамт төгссөн. 2001 онд элсэлтийн шалгалтын үеэр анх харсан. 2003 оноос үерхэж, төгсөхдөө нэг гэрт орсон доо. Бид хоёр хүүтэй” хэмээн ярьжээ.
Тоглосон дүрээсээ болж хүүхэмсэг гэж ойлгогддог жүжигчин залуугийн амьдрал харин тогтвортой гэнэ шүү.